Бусад зүйл хамаагүй

3.6K 245 47
                                    

-Chris?

-Сайн уу, Alice?

-Сайн, сайн уу? Энд юу хийж байгаа юм бэ? To...Тэр энд амьдрахаа больсон шүү дээ.

-Мэднээ. Би энд түүнтэй биш чамтай уулзах гэж ирсэн юм.

Надтай?

-Юу ярих гэсэн юм бэ?

-Ах эмнэлэгт үзүүлсэн байсан. Харин шинжилгээний хариунд нь би санаа зовж байна.

-Ямар шинжилгээ? Ямар хариу?

-Хэвийн бус сэтгэхүй гэж юу болохыг мэдэх үү?

-Нэг удаа надад тийм зүйл хэлж байсан. Гэхдээ... сайн мэдэхгүй байна.

-Тэр мэдрэлийн ямар нэг өвчтэй бололтой. Би мэдэхгүй байна. Бас тэр зодоондоо эргэж орсон. Уг нь түүнд дахин зодоон хийж болохгүй, доргилтоос болж өвчин улам даамжирна гэж эмч зөвлөсөн байсан ч өнгөрсөн 10 сард их мөнгөний бооцоотой зодоонд орж ялсан байсан. Гэхдээ түүнээс хойш бие нь бүр муудсан. Тэгсэн мөртлөө тулаанаа болихгүй юм.

-Хүлээгээрэй, 10 сард гэсэн үү?

-Тийм ээ.

Alice! Чиний мэс заслын төлбөрийг хийсэн байна!
-Хэн?
-Гэр гэж хаягласан байсан гэнэ. Эцэг эх чинь явуулсан бололтой. Бурхны аврал!

Би бушуухан утсаа гарган ирээд ээжрүү залгалаа.

-Ээж? Та хоёр мэс заслын төлбөрийг хэзээ явуулсан бэ?

-Юу? За байз... Alaska-гаас эргэж ирээд гэдэг чинь яг Halloween-аар юм байна. Яасан? Ямар нэг асуудал гараа юу?

Энэ мөчид би утсаа гарнаасаа алдлаа.

Тэд түрүүлж явуулаагүй юм байна.

Гартаа атгах захиаг чичирсэн гараараа бушуухан урж унштал 10 сарын 22-нд төлбөр хийгдсэн тухай баримт байх нь тэр.

Тэр байна шүү дээ... Тэр байж...

-Chris, ах чинь миний төлөө буцаад зодоонд орсон юм байна. Тэр мэс заслын төлбөрийг олох гэж...

Захидлын цааснууд ч мөн гараас минь уналаа. Юм бүхэн зүгээр л газар унав... Би өөрөө хүртэл унах шахсан гэхэд болно.

-Тэр одоо хаана байгаа вэ?

-Бэлтгэлийн газраа байгаа байх.

-Тийшээ явцгаая.



Биднийг бэлтгэлийн газарт ороход тийм ч олон хүмүүс байсангүй. Харин нүдэнд минь танил царай харагдахад анх Tommy-той ирэхэд танилцаж байсан залуу мөн байв. Тэр надруу харсан даруйдаа таньж, ойртон ирэхдээ гайхан ширтлээ.

"Надад танин мэдэх хүсэл байна"Where stories live. Discover now