Арав...

2.5K 140 3
                                        

Түүнд ойртохын тулд би өмнө нь хэний ч хийж зүрхлээгүй 10 том алхмыг хийлээ.

Энэ хангалттай болов уу?
Түүнд ойртоход... Түүний хайрыг мэдрэхэд...

.
.
.
Бүлээн ус дээрээс минь асгарч, би нүдээ анин норон зогссоор. Өчигдөр оройны явдал толгойд эргэлдсээр... Айдас намайг бүрэн эзэмдсэн мөртлөө бас аз жаргал, өөр нэгэн нэрлэж чадамгүй хачин мэдрэмж ч мөн төрөх аж. Түүнийг би хүсэл тачаал гэж ойлгож байв. Учир нь би түүнийг харах бүртээ өөрийн эрхгүй барьц алдаж, уруулаа хазах, арьсаа зөөлнөөр базах гэх мэт ухамсаргүй үйлдлүүд хийж орхидог. Ам цангах шиг, шатаж байх шиг... Бас амьсгал минь түргэсэж, шүлсээ хүчтэй залгихад хүрдэг. Нэгэн удаа зүүдэлж байсан тэр зүүдээ ч бас байнга боддог. Яг л бодит мэт, хүрэлт, амьсгал бүр нь жинхэнэ мэт санагдаж байсан тэр зүүд. Бас түүнийг нүцгэн байх үед харж байснаа ч санадаг. Байнга л бодогддог. Магадгүй энэ миний настай холбоотой юм болов уу? Яг л ийм зүйлс хүсч, ийм зүйлд татагддаг үе юм болов уу? Хүн болгонд адилхан болов уу? Эсвэл тэр зөвхөн надад ийм мэдрэмж төрүүлж, би ч зөвхөн түүнийг л шунан хүсч байж магадгүй.

Үнэндээ би үргэлж л миний дотор хоёр өөр хүн оршин байгааг мэдэрдэг байсан. Хоорондоо тэмцэлдэж, бас заримдаа хүч нэгтгэн намайг ятгадаг. Заримдаа талцан тулалдаж, би дунд нь хохирдог. Гэвч энэ мөчид би тэднийг уг хачирхалтай мэдрэмжин дээр санал нэгтэйгээр намайг ятгаж байгааг мэдэрч байна. Нэг нь чихэнд минь "Чамайг хүсч байгааг мэдэж байна" хэмээн шивнэх бол нөгөө нь "Ямар нэг зүйл хийгээч" гэж дотроос хатгах аж. Хийхийг ятгах бас хүчлэх хоёр этгээд.

Ус дээрээс асгарсаар, би Tommy-гийн тухай бодолд автан байх үед түүний уруул дээр үнссэн тэр мөч санаанд буув. Дараа нь түүний нүцгэн цээж, хэрхэн хаалганд шахаж, хэрхэн гарыг минь чангаар базсан нь бодогдож, би өөрийн эрхгүй түүний базсан тэр хэсэгт хүрэв. Магадгүй энэ мөчид тэр өөрийн хүслээ надад илэрхийлэн харуулсан байх. Тэр түрэмгий, ширүүн байдлаараа.

Толгой эргэх шиг болж, манарч байгаагаа би мэдэрлээ. Яг согтуу байгаа мэт.

Гэнэт энэ мөчид, "Чи өөрийн биеэ мэддэг байх хэрэгтэй" гэх үг толгойд буув.

Юу болоод байнаа?

Толгой минь эргэж, сандарсан ч би аль болох тайвшрав.

"Өөрийн биеийг мэдрэх хэрэгтэй."

Аан... Би одоо л ойлгов. Би өөрөө өөрийнхөө дотоод хүний яриаг сонсоод байгаа байх нь. Тэр надад зөвлөж, намайг ятгаж, энэ бүхэнд хүчилж байна. Түүний санаа надад таалагдаж байна.

"Надад танин мэдэх хүсэл байна"Wo Geschichten leben. Entdecke jetzt