Нэгэнт баригдчихсан тэгээд ч намайг одоохон доо бол алчихгүйг нь мэдэж байгаа болохоор зугталгүй түүн рүү очоод "Чи энд юу хийж байгаа юм?"
Юнги "Би Гүрёогын ханхүү чи надтай хүндэтгэлтэй харьцахгүй хэрэг үү?"
Би "Би Чин улсын гүнж чи манай ордонд байж надтай хүндэтгэлтэй харьцахгүй байхад би чамайг хүндлэх юм уу?" гэсээр ширэв татав.
Юнги "Чи тэгээд нээрээ гүнж юм уу?" гэхэд нь би сонин хараад "Тэгээд худлаа гүнж гэж байдаг хэрэг үү?"
Юнги "Мэдэхгүй л дээ. Гүнж юм байж хаа сайгүй дэмий тэнээд л..."
Миний нэг нүдний доод зовхи таталдан "Дэмий тэнэх гэнээ? Би ордондоо салхилж байна! Хэн тэнэсэн гэж!!!??"
Юнги "Ямар хол салхилдаг юм?"
Би "Чамд ямар хамаатай юм?"
Юнги "Чи гүнж байж тэгээд хийх юмгүй юмуу? Ядахдаа хэдэн судар ч болов уншдаггүй хэрэг үү?"
Би "Үзээд дуусчихсан болохоор л хийцгүйрч байна за юу?"
Юнги над руу сонин хараад "Юу үзэж дууссан гэж үсэг үү?"
Болдог бол барьж аваад батирчих юмсан...
Би шүдээ зуугаад "Би бүх хичээлээ үзээд дуусчихсан. Өнгөрсөн жил!"
Юнгигын нүд томорсоор "Чи хэдэн настайн?"
Би "Найм" гэж тоосон шинжгүй хэлэв.
Юнги "Долоон настай даа бүх хичээлээ дуусгасан гэж байгаа юм уу? Наадаад байна уу?"
Би "Би г.о.ц у.х.а.а.н.т.а.н болохоор тэр шүү дээ" гэж үг үсэг бүрээ салган хэлээд жуумалзахад тэр байж боломгүй юм сонссон шинжтэй зогсоно.
Өмнөх амьдралын минь мэдлэг ингэж их тус болно гэж би яаж мэдэхэв дээ...
Би урьд насандаа Сөүлийн их сургуулийн түүхийн ангийн ганц гавал нь байлаа шүү дээ гээд онгирсон ч Сөүл ч гэж мэдэхгүй амьтан яаж ойлгохов дээ.
Юнги "Тэгвэл.... Ариун сударт дурдсан чиний хамгийн дуртай хэсэг?"
Би "Бурхан хүнд бүх зүйлийг харамгүй өгсөн. Өвчтэй зовлонтой, баян ядуу, хөгшин залууг нь харгалзалгүй-"
Юнги надтай хамт үлдсэн хэсгийг нь хэлэв "Учир нь хүн бүрт өөрийн гэсэн төгс оршихуй хийгээд авьяас чадвар бий."
Юнги "Энийг зөвхөн төрийн албанд сайд болохоор бэлтгэсэн өндөр чадвартай хүмүүс л судалдаг шүү дээ."
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fanfiction▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤