Би хэдэн өдрийн турш өргөөнөөсөө гарах нь бүү хэл орноосоо ч босолгүй хэвтсэн юм.
Нэгт. Ханиад хүрч халуурсан болохоор...
Хоёрт. Зөвшөөрөлгүй гарч тэнэсэн хэмээн шийтгүүлж байгаа болохоор...
Гуравт. Ичээд үхчихгээд байсан тул...
Би хажууд минь жүрж хальслан суух Юүн рүү хараад "Юүн хэрвээ байна шүү.. Хүн үнсүүлчихээд бишээ үнсэлцчихээд юу ч дуугарахгүй байж байгаад яваад өгвөл тэр нь юу гэсэн үг болох уу?"
Юүн над руу яг галзуу хүн харж байгаа юм шиг хараад "Чи дахиад сонин номнууд уншаад байгаа юм уу?"
Ээээээ... за за би үнсэлцэж, үерхэж үзэх нь бүү хэл эрэгтэй хүмүүсийг үүрч шиддэг хүнээс юу олж сонсох гэсэн юм бол доо?
Би "Үгүй ээ. Үгүй юу ч биш март2" гээд хөнжлөө толгой дээрээ нөмрөөд эргэж харж хэвтлээ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Дахин хэд хоног өнгөрөхөд би шийтгэлээ дуусгаад бас ханиадаа ч эдгээгээд авсан юм.
Бас болсон явдлыг мартахаар бат шийдсэн...
Би "Цэвэр агаар гэж ийм сайхан зүйл байлуу? Орондоо хэвтсээр байгаад мартах дөхжээ." гээд гараа өргөн цэцэрлэгт алхаж яваад байж боломгүй, дахиж харахаас ч санаа зовмоор тийм хүнтэй таарсан билээ.
Болдог бол газар ухаад орчихмоор, буцаж эргээд зугатаамаар байсан ч юу ч болоогүй мэт аашлан инээмсэглээд түүн рүү даллав. Хэдий гаднаа ийм ч дотроо бол үхэж байсан юм шүү!
Би "Сайн уу? Юнги"
Юнги над руу гайхан хараад "Сайн сайн уу? Мэй"
Би "Сайн..."
Юнги "Чамайг өвдөөд эдгэсэн гэж сонссон."
Би "Харин тиймээ. Одоо бол зүгээр болчихсоон." гээд тэнэг хүн шиг инээгээд хэлэх үг олдохгүй зогсож байхад тэр ам нээлээ "Юу... нөгөө... Чин улсын хунтайж ирж байгаа гэсэн тиймээ?"
Арай өөр зүйл хэлэх байх гэтэл ингэж хэлсэнд нь би гайхан хараад "Юу? Надад юу ч хэлээгүй шдээ. Чи яаж мэдсэн юм?"
Юнги "Удахгүй Гүрёогын их ёслол болно. Чин улс найрамдлын харилцаагаа харуулах гээд хунтайжаа явуулсан гэсэн шдээ."
Би хөмсөг зангидаад "Яаж надад хэлэхгүй байж чадаж байнаа? Ирэхээр нь ёстой болгож өгнө дөө." гэснээ түүн рүү хараад "Чи энд юу хийж байгаа юм бэ?"
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fanfiction▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤