Хахууль

495 39 0
                                    

Тэр орой нь бид хамтдаа нохойны нүхээр буцаж ордонд орж ирээд хоёр тийш салан явсан билээ.

Гэвч намайг өөрийн ордондоо ирэхэд алга болсонг минь мэдчихсэн байсан.

Би баригдаж харин Юнги уснаас хуурай гарч чадсан юм. Тэгээд би сарын турш шийтгүүлж байгаа...

Лухан "Чиний л буруу шүү дээ. Ганцаараа ордноос гарч тэнэж л байдаг." гэсээр өргөөнд минь судар эргүүлэн сууна.

Би "Яахаараа???? Харин ч хүнийг дэнлүүний баяраар орь ганцааранг минь үлдээсэн та нарын буруу шүү!!" гэсээр сарын турш хуулж бичих ёстой /Гүнж хүний эрхэмлэх ёсон/ гэх судрыг гараа чилтэл бичсээр хэлэв.

Юүн "Дараа жилийн дэнлүүний баяраар жинхнээсээ хамт гарнаа амлаж байна" гэсээр надад бэх бэлдэж сууна.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өвөө "Бид хичнээн санаа зовсон гэж бодно. Хэрвээ дахиж гарах юм бол хэлж байгаад хамгаалагч ч бас дагуулаад гарч бай!" хэмээн хэлэхэд би түүний урдаас хошуугаа унжуулан харж байгаад "Өвөө тэгвэл аймар сонирхолгүй шдээ. Тэгж болохгүй, ингэж болохгүй гээд л тэгснээ сүүдэр шиг дагаад-" гээд ярьж байгаад Ишин ахын харцтай мөргөлдөн амаа жимийгээд "Хэ хэ за би дахиж мэдэгдэхгүй гарч явахгүй гэж амлаж байнаа."

Би "Тэгээд ч би сайн ойлгож шийтгэлээ ч гэсэн амссан шдээ. Миний гар зөндөө өвдсөн. Би гоё бичих гэж их хичээсэн." гээд доошоо харан хошуугаа унжуулав.

Өвөө "За за зулзага минь дахиж л санаа зовоож болдоггүй юм шүү!" гээд өхөөрдөн инээгээд өөр рүүгээ дуудлаа.

Би ч баярлан очиж дэргэд нь суухад өвөө "Хөөрхөн гар нь зөндөө чилсэн үү?" гэхэд би толгой дохиод "Хурууны минь өндөгнүүд эвэршчихсэн."

Өвөө "Хөөрхөн гүнж минь ядарсан болохоор өвөө нь амтат жүрж авч ирсэн зөндөөг идээрэй"

Би жүржинд мааш их бүр дэндүү их дуртай болохоор бөөн баяр боллоо.

Би "Жүрж гарах улирал дуусчихсан шдээ. Яаж?" гэхэд Ишин ах " Арга байгаа тиймээс авч яваад сайн идээрэй" гэв. 

Сагс дүүрэн жүржээ савчуулан дуу аялж явж байгаад Юнгитэй тааралдав.

Би "Өө Юнги? Бишээ Гүрёогын хунтайжаа."

Юнги "Гүнжтэн таны шийтгэл дууссан хэрэг үү?" гэж асуулаа.

Би "Ммхан дууссан. Би харин чамайг барьж өгөөгүй шүү. Буян дааж амьдраарай."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now