Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..

421 32 2
                                    

Хэсоныг цусаар бөөлжин газарт унахад бүгд л сандралдан түүн рүү ухасхийв.

Түүний урд суух Юнги түүнийг нүд салгалгүй ажиглаж байсан тул хамгийн түрүүнд дэргэд нь очлоо.

Дараа нь ах нар нь болон Юүн гүйлдэж ирэв.

Юнгигын гар хөл нь салганан Хэсоныг цээжиндээ нааж тэврээд нэрийг нь дахин дахин дуудна.

Тэхён тэдний дэргэд ирсэн даруйдаа Юнгиг түлхэж холдуулаад Хэсоныг тэврэн оточийн өргөө рүү гүйлээ.

Бусад нь түүнийг даган гүйнэ. Хүмүүс бүгд бужигналдаж байх ч Юнги Тэхёнд түлхүүлсэн чигтээ газар суусаар..

Өөрийгөө хянаж чадахгүй байгаа бололтой гар хөл нь чичрэн нүд нь нэг газраа тогтож үл чадна.

Удалгүй тэр босож зогсоод Хэсоныг авч явсан зүгт бус эсрэг зүг рүү нь явлаа. 

Юнги явсаар шивэгчидийн байранд ирэн бүгдийг нь нэгжиж эхлэв.

Шүүгээ савыг нь нэг нэгээр нь уудлан галзуу юм шиг л нэг зүйлийг эрж хайна.

Хусог түүний хойноос ирэн өөр рүүгээ татаад "Та юу хийгээд байгаа юм бэ? Тэр үхэж байна гэтэл энд юугаа хийгээд байгаа юм?" гэсээр орилоход Юнги түүний гарыг түлхэж орхиод "Хорыг хайж байна. Хорыг нь олвол ерөндгийг ч олж чадна." гэсээр галзуу мэт л дахин хайж эхлэв.

Удалгүй хамгийн захын өрөөнөөс жижиг бортого барьсаар гарч ирээд шивэгчдийн ахлах гэх эмэгтэйд "Энэ өрөөний эзнийг олж ир!" гэж тушаахад тэр гүйн одлоо.

Юнги Хусог руу хараад "Тэр зугатаж амжаагүй байгаа бүгд Хэсон руу явбал цаг алдаж хэрэгтнийг барьж чадахгүй болно." гэсээр гүйж одсон ахлах эмэгтэйг даган ёслол болж байсан газарт буцаж ирэхэд тэр нэг шивэгчинг зааж өгөв.

Юнги, Хусог хоёр түүн рүү алхахад өнөөх шивэгчин зугатаах гэж оролдоод баригдах нь тэр...

Юнги шивэгчин бүсгүйг багалзуурдаад "Ямар хор юм? Хурдан хэл!" гэвэл өнөөх бүсгүй үг дуугарсангүй.

Юнгигын уур буцлан түүнийг хоолойг боох гараа улам чангалвал бүсгүйн нүүр нь хөхрөн тийчигнэсээр гарнаас нь зууран "Б-би хэ-хэлье!" гэж арай гэж дуугарахад Юнги түүнийг шидэж орхив.

Бүсгүй газарт унан хүзүүгээ барьсаар хахаж цацан ханиагаад "Хар мөөгнөөс гаргаж авсан хор.." гэж хэлэн толгойгоо газарт наан сөгдөөд "Өршөө эрхэм дээдсээ мөхөс би үхэх нүгэл хийж миний түмэн буруу.." /зохиомол хор шүү хаха/

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now