Эвлэрсэн...

413 32 2
                                    

Тайган "Их гүнж та зохих ёсны ёслолын өмсгөлөө өмсөж төв ордны их танхимд очих ёстой гэж хаан эзэн хамсарган хэлсэн.." гэсээр толгой бөхийн хэлэв.

Энэ ямар учиртайг бараг л гадарлах шиг болсон би Юүн рүү хараад "Хурдан миний ордон руу буцъя.." гэсээр яаран алхлаа.

Би өргөөндөө орж ирэн "Миний... Миний ёслолын хувцас бас сэлмийг аваад ир " гэж тушаагаад хувцасаа сольж үсээ янзлан төв ордон руу явав.

Намайг дагалдан явах Тэхён ах гайхширсаар байсан бол Юнги бага сага гадарласан аятай хөмсөгөө атируулан алхална.

"Их гүнж заларлаа.." хэмээн зарлахад танхимын хаалга нээгдэв.

Би эгнэн зогссон олон сайд түшмэлүүдийн урдуур өнгөрөн алхсаар хаан өвөөгийн өмнө бүтэн ёслоод дээш өндийхөд хаан өвөө над руу инээмсэглэн хараад "Эзэн хааны байр суурь бат бол улс орон ч мөн бат бөх байдаг. Эзэн хааны байр суурь бат байхын тулд үр хүүхэд, өв залгамжлагч нар нь түүнд түшиг болох учиртай. Энэ цаг үед зүүн хил дээр дайсан тулж угсаа залгах хунтайж минь дайнд мордов. Хаан миний бие ч чилээх болсонд би төрийн хэрэгт санаа ихэд зовж байна. Тиймээс угсаа залгах хунтайжийг эргэж ирэх хүртэл Их гүнжид албан ёсоор төрийн хэргийг удирдан чиглүүлэх эрхийг олгохоор шийдсэн билээ.."

Хаан өвөөг ярьж дуусахад их танхим чимээ шуугианаар дүүрч зарим сайд нар ихэд дургүйцэн орилолдох бол зарим нь зөв хэмээн сайшаана.

Хаан өвөө тэднийг чимээгүй болохыг сануулаад "Хойд зүгийн Османы хаант улсад хааны эрхэм охид төрөхдөө л хатан болж мэндэлдэг гэж дуулсан юм. Тэд хатан болж төрж хатан чигээр үхдэг. Гэтэл тэр ердөө түр хугацаанд засаг барих гэж байхад та нар ингэж шуугилдах гэж!! Цаашдаа угсаа залгах хунтайж дайнд ялагдан эргэж ирэхгүй аваас тэр миний ганц залгамжлагч болох болно!!" гэж ширүүн дуугарав.

Би энэ үгийг нь сонсон газарт тэргүүнээ тавин мөргөөд "Эзэн хаантан минь ийм үг бүү хэлээч.. Угсаа залгах хунтайжийн оронд мөхөс охин би зүүн хилийг тэгшитгэхээр явъя." гэвэл хаан өвөө "Дэмий бүү ярь!! Чи бол бидний ганц эрдэнэ. Дайн тулаанд тохирох хүн биш!!"

Намайг үг өчихөөс урьтаж зүүн гарын сайд "Эрхэм дээдэс минь та дахин бодож үзнэ үү!! Хэрвээ төрийн хэргийг орлон гүйцэтгэгчээр хаан угсааны хүн томилох аваас Чон бага хатны хүү Чон Сиеэн ханхүү байгааг санана уу!! Тэрээр олон гавъяа байгуулсан хунтайж билээ" гэтэл зүүн гарын сайдын дагагч нар бүгд дэмжин үг хаяна.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now