Уучлахгүй...

512 38 0
                                    

Гүрёод ирээд бүтэн долоо хоног болсон байна.

Юүн "Бүгэс банз боллоо. Энд чинь хийх юм ч байхгүй ямар гээчийн уйтгартай газар вэ?" гэсээр ширээ дэрлэн хэвтэнэ.

Тэгсэнээ босч ирээд "Би гайхаад байна чам шиг хүн яаж ингэж хийцгүйрэлдээ дасаж чаддаг байнаа??"

Би "Би тэгээд чамайг үлд гэж хэлсэн шүү дээ! Энэ газар бол манай тайван бас дулаан Чин улсаас тэс өөр газар.. энд байвал бидний хэн байх огт хамааралгүй ганцаардаж бас дахин ганцаардана." гэсээр зураг зуран сууж байлаа.

Юүн "Хоёулаа ядах даа гарч үзье л даа. Тэгэх үү?"

Би "Тэгьеээ гадуур явж үзье банзан бүгэст минь" гэсээр түүнийг шоолон инээв.

Би "Гэхдээ хэлэхгүй бол болохгүй байх. Дараа нь ямар нэг зүйл болвол бидний буруу болно." гэж хэлээд босох доо гаднаас шивэгчин дуудуулав.

Би "Гэрийн тэргүүнд намайг гадагшаа гарч нийслэлтэй танилцана гэж дамжуулж хэлээд ир." гэхэд тэр доош бөхийгөөд "Намжүүн эзэнд дамжуулж хэлчихээд ирье эрхэм дээдсээ" гэв.

Би гайхан хараад "Ким ноён тэргүүн байхаа больсон юм уу?" гэхэд тэр "Намжүүн эзэнтэн одоогоор тэргүүн хийж байгаа билээ." гээд гарлаа.

Бид гарах зөвшөөрөл авсан тул хоёр хамгаалагч цэрэг дагуулан өргөөнөөс гарч явав.

Нийслэлтэй танилцан алхаж байгаад зах руу орж ирэхэд Юүн над руу ойртоод "Мэй бидний ардаас өөр хүмүүс дагаж байна." гэлээ.

Би "Ким гэрийнхний явуулсан хүмүүс л байх даа. Намайг яаж хоёрхон цэрэгтэй гаргах вэ дээ?" гэж хэлээд хажууханд хоол зарж байгаа хүн рүү гүйлээ.

Юүн ардаас хүрч ирээд "Битгий түрүүлж гүйгээд байгаач дээ. Тэгээд хоол харахаар нохой шиг болчихдог юм!!"

Би "За адилхан юм байж битгий тэгж байгаач"

Юүн "Тэгээд амттай юм уу? Надаа" гээд амаа том ангайлгалаа.

Би "Пээшшш тэр наад ам хамар чинь ямар аймар том болдог юм"

Юүн "За сая чинийх ч гэсэн минийхаас дутахгүй л ангайж байсандаг."

Бид орой болтол гадуур явж байгаад оройн хоолны өмнө буцлаа.

Өргөөндөө орж хувцасаа солин оройн хоолоо идчихээд амрав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Маргааш өдөр нь хийх юмгүй сууж байгаад надад үйлчилж байгаа шивэгчингээс "Чи Гүрёогын сонирхолтой зохиолуудыг мэдэх үү? Уншчихмаар юм байвал хэлээд өгөөч" гэхэд тэр бодсон царай гарган зогсоно.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now