Тэхён ахын зочин..

455 34 0
                                    

Юнги бид хоёрын харилцаа маш гайхалтай байгаа гэж хэлвэл зохих байх. Тэр зав гарах бүртээ над дээр ирж уулздаг. Мөн захиа явуулдаг юм. Гэвч мэдээж Ишин ахаас нууцаар....

Түүнийг энэ талаар мэдвэл хэрхэхийг тэнгэр л мэдэх байх..

Юүн "Дурласан гүнж минь ханхүүгээ бодсоор л байна уу?" гэсээр жуумалзана.

Тэр өдөр Юнги бид хоёрыг хөтлөлцөөд явж байтал Юүн урдаас гараад ирсэн юм. Тэгээд л түүнд баригдчихсан.

Би түүн рүү муухай хараад "Ах нарын дэргэд энэ талаар дурсвал дэмий шүү!" гэж сануулаад захидалаа задлан сууна. Юнги ажлын улмаас нийслэлээс яваад гурав хонож байгаа.

Тэгээд өнөөдөр түүнээс захиа ирсэн юм.


Хайрт Мэй-д♡

Би өнөөдөр ч бас чамайгаа бодож байна. Цаг мөч бүрт чиний үзэсгэлэнт төрх нүдэнд минь үзэгдээд би бараг галзуурсан бололтой. Хэдий гуравхан хоног чамаасаа хол байгаач гучин жил мэт удаан санагдаж байгаа нь дэндүү аймшигтай.. Би өмнө нь хэн нэгэнд ингэтлээ сэтгэл алдарна гэж бодож байсан удаагүй. Гэвч чи миний биеийн эд эс бүрт минь дэндүү гүн шингэж орж чадсан байна. Бүр сүүлдээ би чамайг ид шидтэй байх гэж бодож эхлээд байна. Чи надад яг юу хийснээ очиход минь хэлж өгөөрэй гэж хүсье. Магадгүй намайг очихоор дахин намайг өөртөө дурлуулж болох юм. Аан бас намайг очих хүртэл хэрэг төвөг тарьж болохгүй шүү!!! Өвдөхийг хориглоно!! Хайртай шүү миний Мэй..

Чиний Юнгигээс♡

Би захиаг уншиж дуусаад улайссан хацраа гараараа дарсаар догдолсон царайгаа нууж ядан инээмсэглээд "Бурхан минь тэр хэзээ дээ ийм уран цэцэн үгтэй болчихдог байнаа?" гэж бувтнав.

Миний энэ байдлыг харж суусан Юүн ногтрон толгой сэгсрээд "Бурхан минь... Хөөе улаан чинжүү минь наад ам чинь урагдах нь байна."

Би "Битгий хүний сэтгэл хөдлөлийг үргээгээд бай! Сонин хүүхэн минь чи өөрөө дурлахаараа мэдэмз!"

Юүн "Хамаг бие арзайчихлаа. Би лав чам шиг ингэж сонин дурлахгүйдэг.." гэж хэлэн гарч одов.

Би харин цаас дэлгэн хариу захидал бичихээр үлдлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now