Жаргалтай төгсгөл...

617 47 5
                                    

"Гүрёо улсаас илч ирлээ..." гэхийг сонсоод хааны ордны их танхимд яаран ирэхэд Ишин ах байдгаараа муухай харан танхимд байх хүн бүрийг айдаст автуулан сууж байв.

Юу болж буйг тааж ядан ахын дэргэд байх өөрийн сэнтийд заларвал танхимын хаалга нээгдэн улаан хүрэн өнгийн хувцас өмссөн эелдэг царайтай настай эмэгтэйг Гүрёо цэргүүд дагуулан орж ирэх нь тэр...

Би сая нэг юу болохыг ойлгон багахан инээмсэглээд тэдний ардаас орж ирэх Юүсон тайжийг олж харан толгой дохин нууцхан мэндлэв.

Гэтэл хажууд байх Ишин ах чанга хоолойгоор "Энд юу болоод байгааг Гүрёогын их тайж та тайлбарлаж өгвөл ямар вэ?" хэмээн асуулаа.

Юүсон тайж нэг бөхийгөөд "Эзэн хаан болон хатан амгалан сайн байна уу?" гэсээр толгойгоо өргөн "Би энд хуримын сүй тавих гэж танай заншил ёсоор зууч дагуулан ирлээ.."

Үүнийг сонссон Ишин ахын царай таталдан хөмсөг нь гүн зангираад "Манай ордонд Гүрёогын хааны таалалд нийцсэн залуу бүсгүй байгаад гайхаж байна. Арын ордон хүртэл эзгүйрсэн атал зууч авч ирэн хэнийгээ бэр болгон авах гэж байгаа юм?"

Би түүний тавгүй байдлыг харсаар санаа алдах бол Юүсон тайж тайван инээмсэглэсээр "Мөхөс би зүрх гарган ахынхаа өмнөөс Чин улсын өргөмжлөгдсөн хатныг бэр гуйхаар ирсэн билээ.." гэж хэлж дуусахад Ишин ах аймшигтай уурлан дэргэдээ байх ширээг чанга цохин босож ирэн цэргүүдэд дохио өгөн илч болон ирсэн хүн бүрийн хоолойд сэлэм тулгав.

Би сандран дээш босоод "Хаантаан!! Яаж байгаа чинь энэ вэ?" гэсээр ахын гараас зуурвал тэр гарыг минь түлхэж орхиод Юүсон тайж руу харан "Зориг зүрхийг чинь хүндэлж байгаа ч хэрээсээ хэтэрсэн зүйл хүсэх чинь нүгэл шүү!! Би өнөөдөртөө та нарыг зүгээр явуулъя. Харин Гүрёо руу буцаж өөрийн хаан даа дамжуулж хэлээрэй! Дахин энэ сэдвээр нэг л удаа илч явуулах аваас.. Хоёр улсын эв найрамдал дуусаж дайн эхлэх болно!!"

Түүнийг гарч явсан хойно би цэргүүдийг болихыг тушаагаад Юүсон тайж дээр явж очин "Зүгээр үү?" гэвэл тэр толгой дохиод "Би зүгээр дээ.."

Би "Юнгид яарах хэрэггүй.. Түр хүлээж бай гээд дамжуулаад өгөөрэй.. Би ахыгаа ятгахыг оролдох болно." гэж хэлэн тэднийг явуулаад өөрөө үлдэв.

Яахаа мэдэхгүй байгаа ч юутай ч уулзаж учирлаад үзье... гэж бодон эзэн хааны өргөө рүү явж очиход "Хатан заларлаа.." гэж дуулгасан ч чимээ анир байсангүй.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now