"Тэгээд.. Надад юу болоод байгаагаа тайлбарлахгүй юм уу?" гэх Юүний хоолойгоор охиноо налан суугаад судар уншиж байсан би эргэж харлаа.
Би "Юүн?"
Юүн над руу харан алхсаар дэргэд минь ирж суугаад "Энэ улсад хөл тавьснаас хойш нилээд хугацаа өнгөрлөө. Тэр бүх хугацаанд би өөрийн огт харж байгаагүй Мэй гүнжийн олон ч төрхийг үзсэн. Бас олон ч саад тотгортой учирлаа. Гэвч хорноос болж бараг л үхэх дөхсөнөөс чинь хойш би чамаас өөрийн найз, эгч Жан И Мэйг огт олж харахгүй байна. Надад хэлээч юу болоод байгаа юм? Чамд юу тохиолдоод байгаа юм?"
Түүний тулгасан асуултанд хариу хэлэх гэсэн ч яаж хэлэх учраа олохгүй байна.
Тэр надад итгэх болов уу? Итгэхгүй байсан ч ядах даа хэлээд үзэх хэрэгтэй биз...
Урт санаа алдан нүдээ аниад "Чи өмнөх амьдрал бас дахин төрөлт байдаг гэдэгт итгэдэг үү?" гэж асуувал тэр "Чи юу яриад байгаа юм бэ?"
Би нүдээ нээн түүн рүү харалгүй охиныхоо толгойг илээд "Чамд тайлбар өгөхийн тулд хүний оршихуйгаас давсан байж боломгүй зүйлийг ярих хэрэгтэй болох болно.."
Тэр хэсэг чимээгүй бодож байгаад "Чиний ярьсан зүйл үнэн бол.. Би бүгдэд нь итгэнэ." гэлээ.
Би "Яаж эхлэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ өөрийн төрсөн цагаасаа эхэлж ярих хэрэгтэй байх.." гээд "Үнэндээ би анх төрөхдөө өмнөх амьдралынхаа дурсамжийг бүгдийг нь санадаг байсан. Хэлд орж хөлд орохдоо хүртэл дотроо асар их бодох зүйлтэй насанд хүрсэн нэгний сүнстэй байлаа. Чи магадгүй итгэхгүй байх.." хэмээгээд багахан инээмсэглэвэл Юүн "Үгүй ээ.. Би итгэж байна."
Түүнийг ингэж хэлэхэд нь би үнэхээр их гайхан "Яагаад?" гэхэд тэр "Үнэндээ би чамайг бага байхаасаа л бусдаас өөр гэдгийг чинь гадарладаг байсан. Чи бусад хүүхдүүд шиг уйлдаггүй эсвэл жижиг зүйл дээр уурлаж сэтгэл хөдлөл гаргадаггүй байсан. Бас хэний ч мэдэхгүй зүйлийг үргэлж мэдчихсэн байдаг. Яриа чинь хүртэл яг л биднээс эгч юм шиг.. тиймээс ингэж хэлсэн ч итгэж чадна."
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fanfiction▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤