"Уучлал" гэдэг зүйл яг л эм мэт...
Уучилж байгаа нэг нь шархандаа шаналахаа болин эдгэрдэг.
Уучлагдаж байгаа нэг нь сэтгэлийн тамаасаа хагацаж эмчлэгддэг."Уур хорсол" мөнхийн орших боломжгүй зүйл...
Хэвийнээс хэвийн өдрүүд минь үргэлжилсээр...
Нэг сайн зүйл болсон нь тэр өдрөөс хойш Ким овогт залуус ирж шаналгахаа больсон явдал юм.
Цэцэрлэгт ном уншиж сууж байхад Юүн дэргэд тэнгэр ширтэн хэвтэнэ.
Би "Чи уйдсаар л байна уу?"
Юүн "Тиймээ би уйдаад дотроосоо үхэж байна." гээд санаа алдлаа.
Би "Хоёулаа савлуур хийх үү? Тэнд яг тохиромжтой" гээд цэцэрлэгийн захад ургасан том мод руу заахад тэр "Яахав болно л доо."
Би "Бид эндхийн хэв маягаар хийнээ! Суудаг биш зогсдог савлуур." гэхэд саяхан л тоохгүй байсан Юүн босож ирээд "Тийм үү? Одоо харин сонирхолтой сонсогдож байна." гэхэд нь инээгээд толгой дохилоо.
Би "Бидэнд мод бас бөх олс хэрэгтэй. Аан шат шат шат..."
Хоёулхнаа байсан ч хангалттай сайн савлуур бүтээж чадсан юм. Гэхдээ модны том мөчрөөс савлуураа уях бол бидний хүч хүрэх ажил биш гэдгийг мэдээд яахаа бодоод зогсоно.
Гэтэл ардаас "Би уяад өгөх үү?" гэхэд Юүн бид хоёр хоёулаа орилтлоо цочоод эргэж харахад гартаа сагс барьсан Тэхён нүдээ бүлтийлгэсээр зогсож байв.
Би тэднийг ирэхээ болино гэж найдсан даанч энд бүлтийгээд зогсож байх юм.
Би "Энд юу хийж байгаа юм бэ?" гэхэд тэр гарт байх сагсаа сунгаад "Жүрж идэх дуртай гэсэн биз дээ. Т-тэгээд а-аваад ирсэн юмаа."
Эсэргүүцэж чадаагүй болохоор жүржийг нь аваад "Баярлалаа."
Тэхён "Би энийг тогтоогоод өгье." гээд мод руу явахад Юүн "Хэрэггүй ээ. Би өөрөө чадна."
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fanfiction▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤