Хусог "Би таныг ойлгохгүй байна хунтайжаа..?" гэсээр их л чухал хэлэхэд Юнги түүн рүү гайхан харлаа.
Юнги "Юуг?" гэж асуувал "Гүнжийг гэх сэтгэл чинь үнэн байсан уу? Эсвэл Ёнсүг хажуудаа байлгаад бодол чинь өөрчлөгдөө юу?"
Юнги хөмсөг зангидаад "Чи чинь юугаа яриад байгаа юм бэ?"
Хусог ч бас ууртай байх бөгөөд "Гүнжтэнг үхэлд хүргэх дөхсөн хэргийн захиалагч нь Ёнсү байсныг мэдсэн хэрнээ юу ч хэлэхгүй байхаар барахгүй бүр нуун дарагдуулж байгаа тань ойлгоход бэрх юм. Та хайраас илүү эрх мэдлийг чухалчилж байна. Эсвэл тэр хайр чинь өөрчлөгдөж.."
Юнги нүүрээ даран арагш гэдийгээд "Чи юу ч мэдэхгүй ээ Хусог... Хэрвээ би Ёнсүг илчилсэн бол тэр арга хэмжээ авч л таараа.. Тэгж харагддаггүй ч Ин Ёнсү гэх тэр эмэгтэй үнэхээр хорон нэгэн.. ухрах замаа хэдийн бэлдсэн байсан. Би бүгдийг нь илчлээд тэр уснаас хуурай гарсан бол хариуг нь хатан эхээр бариулах байсан биз. Хааны бие муу байгаа.. одоогоор хамгийн эрх мэдэлтэй нэгэн хатан эх.. Би нэг л бодлогогүй үйлдэл хийвэл хавханд орсон хулгана шиг л үхдэл болох болно. Бидний төлөвлөгөө гүйцэлдээгүй хэвээр байхад энэ удаагийн хэргээр бүгдийг нь баллаж орхивол би чи гээд бүгд дуусна. Би Мэйд хайртай.. гэвч түүнийг дэргэдээ байлгаж хамгаалж чадах ганц арга хүч чадал..." гундуухан хэлсэн үгсийнхээ дараа хүчтэйхэн санаашрахад Хусог босож зогсоод "Таны хэлдгээр би юу ч мэдэхгүй байж болох ч ганц л зүйлд санаа зовж байна. Хүч чадалд хүрэхэд чинь хамгаалахыг хүссэн нэгэн чинь дэргэд чинь байхгүй байх вий гэхээс... Гараа хумхиад хараад суух бүрт чинь гүнж таниас алсран одож байгааг мэдээсэй гэж хүсэж байна." хэмээчихээд гарч явахаар эргээд "Би үргэлж танд үнэнч байх болно. Тийм ч болохоор таныг буруу сонголт хийгээсэй гэж хүсэхгүй байна."
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Юнгигын талаас:
Хусогын хэлдэг зөв... Би түүнтэй ойлголцож чадахгүй байх тусам бидний зай холдох болно.
Түүний итгэлийг алдчихсанаа мэдэж байна. Гэхдээ гараа хумхиад суувал түүний уур гарахгүй..
Би яг одоо Ким овогтын өргөөний гадна зогсож байна. Дотогш орохыг хүсэвч айдас минь ардаас чангаана. Сүүлд уулзсан шиг гомдож цөхөрсөн харцаар тэр минь дахин над руу харвал хөөрхий зүрх минь зогсох байх..
"Хунтайж айлчиллаа.." гэж дагалдан яваа туслах минь айлдвал өргөөний төв хаалга нээгдэн намайг дотогш оруулав.
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fiksi Penggemar▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤