Гэр бүл...

509 40 0
                                    

"Битгий яваач ааваа"

Тэр шөнө дуусаж өглөө болох хүртэл өргөөнд байсан бүгд нулимсан далайд живсэн юм.

Үүр цайх үеэр хүмүүст Ким овогтын тэргүүн нас нөгчсөн талаар зарлахад л залуус арай гэж сэхээ орон охин дүүгийнхээ байдлыг олж харав..

Унтлагын нимгэн цагаан ханбуганд нь аавынх нь цус шингэж, хөөрхөн нүд нь байдгаараа улайж хавдан үс нь бага зэрэг арзайжээ.  

Гутлаа ч өмсөж амжилгүй яаран ирснээс болж хөл нь шалбаран цус гарсан байх ч тэрийг ч тоолгүй одоо хүртэл аавынхаа дэргэд уйлан сууна.

Намжүүн түүний дэргэд очин аргадан тэврэх бөгөөд Сокжин гадуур хувцасаа түүнд нөмрүүлэн дүү нарынхаа ард гаран мөрөн дээр нь гараа тавин зогсоно. Тэхён ч мөн адил дүүгийнхээ хажууд очин суулаа.

Ингэж л гэр бүл бүтэн болж нэгдсэн юм. Саяхан мэдэрсэн шаналалаа эдгээхээр нэг нэгнээ бараадах мэт суусаар нэг л мэдэхэд Хэсон унтаад өгсөн байв.

Тэхён түүнийг тэврэн өргөөнд нь хүргэж өгөөд өөрөө гашуудлын хувцасаа өмсөж ах нартайгаа оршуулах ёслолд бэлдэж эхэллээ.   

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Намайг сэрэх үед аль хэдий нь өдөр болсон байсан юм харин Юүн дэргэд минь баргар царайтай сууж байлаа.

Юүн "Би тайтгаруулах сайхан үгс мэдэхгүй ээ. Гэхдээ чамайг хэр зөөлөн сэтгэлтэй мөн чамд хэр хэцүү санагдаж байгааг мэдэрч байна. Чи бол миний амьдрал даа харж байсан хамгийн зоригтой чанга хүмүүсийн нэг би чамайг үргэлж биширдэг байсан. Одоо ч гэсэн чи давж гарч чадна. Би итгэж байна." гэж хэлээд намайг тэврэв.

Би "Баярлалаа Юүн" гэж хэлээд гашуудлын хувцасаа өмсөн ёслолд нэгдсэн юм.

Охины ёсоор түүнийг үдэж өгөхийг хүссэн минь энэ билээ.

Сокжин ах "Чи жаахан амрахгүй яасан юм." гэхэд нь би толгой сэгсрээд "Зүгээрээ том ахаа. Би зүгээр..."

Сокжин ах анх удаа амнаас минь гарч байгаа үгэнд минь зурвасхан баярлан харагдлаа.

Ким ноёныг аав гэж дуудсан тэр мөчөөс эхлэн би жинхэнэ Ким Хэсоны мэдрэмжийг эсэргүүцэхгүй гэж шийдсэн юм. Гэвч зарим үед зохиолын агуулгыг мэдэх өөрийнхөө тархиар зөв шийдвэр гаргах болно хэмээн дотроо амлав.

Тэхён ах "Хааны гэр бүлийн зүгээс эмгэнэл илэрхийлэхээр угсаа залгах хунтайж ирсэн байна." гэхэд бид бүгд түүнийг тосож авахаар явлаа.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now