Юнги " ХОЛД!"
Түүнийг гэнэт орилоод намайг түлхэж унагасанд гайхахтай зэрэгцэн бидний хажууд байх том модонд сум ирж зоогдох нь тэр..
Юнги " Алив зугатацгаая!" гэсээр гарнаас минь чирэн гүйсээр морин дээр авч ирэв. Гэтэл дахин хэдэн сум биднийг чиглэн ирэхэд тэр сэлмээрээ хаан зогсоолоо.
Биднийг мориндоо мордон зугатацгаахад ардаас минь нүүрээ далдалсан цэргүүд хөөнө.
Тэр намайг сундлан хамаг хурдаараа давхиж байлаа. Дэргэдүүр минь сумнууд нисэж өнгөрсөөр би түүний ард суусан болохоор чөлөөтэй эргэж харж болохоор байгаа тул арагш эргэн нилээд хэдэн цэргүүдийг харваж унагааж чадсан юм.
Би "Сум дуусчихлаа Юнги. Тэд барагдахгүй их олуулаа юм."
Цэргүүд бидний ардаас хөөсөөр мөн харавсаар байлаа. Бид давхисаар хавцалд тулж ирэхэд цэргүүд биднийг бүслэв.
Мориноос буухад өнөөх цэргүүд биднийг бүсэлж зогсоод "Бууж өгвөл зовоохгүй алж өгье"
Юнги "Явуулсан хүндээ дахиад бүтэлгүйтлээ гэдгээ бахархалтайгаар хэлээрэй. Учир нь миний төлөвлөгөөнд энд үхэх багтаагүй" хэмээн ёжилсон өнгөөр хэлээд жуумалзав.
Би " Хөөе бид бүслэгдчихлээ шдээ. Одоо яах юм бэ?" гэж шивнэхэд
Юнги " сэлж чадах уу? Сэлж сурсан биздээ?"Би " Юугаа яриад байгаа юм бээ? Сэлж чадах байсан ч эндээс үсрэнэ гэдэг чинь бас арай шдээ. Тэрний оронд өөрийнхөө хэн гэдгийг хэлээд явуул гэж шаардсан дээр"
Юнги " Тэд чамайг явуулна гэж бодоо юу?"
Цэрэг " Хөөе яасан айгаа юу? Наанаа юу шивнэлдээд байгаа юм ?"
Би " Би бол Чин улсын гүнж та нар надад муу юм хийвэл өөрсдийнхөө амийг хорлосонтой адил шүү. Тиймээс зүгээр явуулчих."
Цэргүүд намайг шоолон чанга инээгээд " Өө тэгэлгүй яахав эрхэм дээдсээ та хаашаа явмаар байна? Диваажин руу юу эсвэл там руу юу?"
Би " Энэ муу чинь хөөе чи хүрээд ир муу гахай яаж надтай ингэж харьцаж чадаж байнаа. " гэсээр тэд нар руу алхсанд Юнги намайг барьж аваад " Тайвшир Мэй."
Юнги " Бид эндээс үсрэнэ."
Би " Юу чи чинь солиорчихоо юу? Үсрэх мөрөөрөө ганцаараа үсэр! Би яагаад чамайг дагаж үхэх ёстой юм бээ? Яагаад?"
Юнги " Би ганцаараа байсан бол эд нартай халз тулаад ялах магадлал байгаа харин чамтай цуг байгаа болохоор би чамайг хамгаалангаа тулалдаж чадахгүй."
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fanfiction▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤