Ээж "Миний булхан нь хаана байна? Наасан хөөлхөн нум?"
Харваас урд нь байхад хаана байна гэнэ шүү..
Энэ зохиолын нэр бол 'Өвлийн цэцэг'...
Харин энэ зохиолд байх түүний дүр бол хорон санаатан болох Ким Хэсоны нас барсан ээж..
Тэр бол Чин улсын гүнж улс төрийн гэрлэлтийн золиос болж Ким ноёнтой гэрлээд түүнд таалагдахын тулд бүхнээ зориулсан ч нөхөр нь нас барсан эхнэртээ хамгаас хайртай нэгэн.
Тэгээд энэ эмэгтэй Хэсоныг төрүүлээд удалгүй нас барсан болохоор гэр бүлийн хайр халамж мэдрэлгүй өссөн Хэсон хайрлах сэтгэлгүй цэвдэг нэгэн болж хувирсан.
Би "Үүнд Ким гэр бүлийн эрчүүд хамгаас их буруутай тэд хэзээ ч Хэсоныг сонирхож байгаагүй. Өөдгүй хог шаа*нууд"
Хэсон ээжийгээ өөд болсноос хойш шоовдор хүүхэд хэмээн зарц нарт хүртэл үл тоомсорлогдон амьдарсан бөгөөд үүний улмаас ууртай догшин нэгэн болж байв. Тэрээр 12 нас хүрэх жилээ хунтайжтай уулзсанаар түүнд дурлажээ. Түүний хойноос 6н жилийн турш шаргуу гүйсэн ч амжилт олсонгүй. Ёнсүд булаалгасан.
Эргээд харсан Хэсоныг маш их өрөвдөж байна. Бодсон чинь л дургүй хүрээд байна шүү. Ямар хөгийн юм руу ороод дахиад төрчихөв дөө.
Энэ газарт амьдардаг царайг нь ч харж байгаагүй Ким гэр бүлийн увайгүй эрчүүд..
Ким овогтын гэр бүлийг задалвал:
Аав Ким Хужун нь улсын хамгийн том гэр бүл болох Ким гэр бүлийн тэргүүн бөгөөд улсдаа нэртэй сайд жанжин хүн.
Том хүү Ким Сокжин нь сэлмийн эрдэм болон боловсрол мэдлэг мөн хамгийн гол нь царай төрх нь төгс нэгэн. Түүний соёл болон биеэ авч явах байдалтай хэн ч дүйцэж очиж үл чадна.
Дунд хүү Ким Намжүүн улсын тэргүүн сайд болох нэгэн бөгөөд гоц ухаантан. Тэрбээр ганц гоц ухаантан мэдлэг боловсролын хаан гэхээс гадна тэр бол өв тэгш царай төрхтэй тулааны урлагаар ч газардахгүй.
Бага хүү Ким Тэхён мэдээж тэр бол хоёрдогч эрэгтэй гол дүр. Тулааны урлагын мастер улсын бүх эмэгтэйчүүд түүний ардаас нурж унадаг. Түүнийг тэнгэр лүү харахад бүрхэг тэнгэр цэлмэн нар түүний өөдөөс мишээнэ. Нахиалж амжаагүй цэцэг хүртэл түүний үзэсгэлэнт царайг хараад дэлбээгээ нээдэг гэлцэнэ. Түүнийг харсан хүн болгоны нүдэнд гэрэл туяарах бүлгээ.
Би "Тэр ямар бурхан уу? Нэртэйгээр нь гишгэсэн газарт нь цэцэг ургасан гэзэгтэй зандан тэнгэрийн залуу гээд бичихгүй яасан юм!!"
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fanfiction▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤