Миний авхай...

485 34 1
                                    

"Битгий яваач.. намайг битгий орхиоч дээ.. Гуйя.. Намайг авраач."

Амьсгал минь боогдон нулимс урссаар хар дарсан зүүднээсээ арай гэж өндийсөн би одоо ч урссаар байгаа нулимсаа арчин хорсон өвдөх хүзүүгээ тэмтрэв.

Гэнэт хаалга онгойход би хаалганы зүг толгойгоо эргүүлвэл "Чи зүгээр үү? Дахиад хар дараа юу?" гэсээр Юүн над руу алхана.

Би "Ойрд зүүдлэхгүй байсан юмсан.." гэсээр санаа алдан арагш хэвтээд Юүнд зай гаргаж өгөн хамт хэвтэхийг хүслээ.

Юүн ч хөнжил сөхөн хажууд минь хэвтээд "Дахиад л нөгөө зүүд үү? Хүзүү чинь өвдөж байна уу?" гэхэд нь би толгой дохиод "Жоохон л.."

Дахиж төрөхөөс ч өмнө өөрийгөө хаягдан үхэж байна гэж зүүдэлдэг байлаа.
Аврал гуйн гараа сунгах ч хэн ч надад туслахгүй байх энэ аймшигт зүүд... Сөүлд ч бай Гүрёод ч бай шөнө бүр намайг тарчлаана.

Дассан гэж санасан ч энэ намайг айлгасан хэвээр байгаа бололтой.

Юүн "Би дэргэд чинь байна. Одоо унт даа.. хэн ч чамайг өвтгөхгүй." хэмээгээд намайг тэврэхэд би түүнийг тэврэн дахин нойронд автлаа.

Ким овогтын өргөөний өөр нэг өнцөгт залуу ноён Тэхён мөн л адил хар дарсан зүүдтэйгээ тэмцэлдэнэ..

Бүх бие нь хөлсөнд нэвчин сэрсэн тэрээр зүүдээ санахгүй байх бөгөөд цээж нь асар их хөндүүрлэхийг мэдрэн өвдөгөө тэврэн суусаар өглөөний нартай золголоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өглөөний зоог барих болоход гол өргөөнд хоёр хүн л баргар царайлан суух бөгөөд тэднийг ажиглан суусан том ах нар нь ам нээлээ.

Сокжин "Тэхён, Хэсон хоёр яагаад ингэж барайгаа вэ?"

Жин ахыг асуухад нь би өөдөөс харан суух Тэхён ах руу харвал надаас дээрдэхээргүй царай гарган өөдөөс минь харах аж..

Бид хоёр яг зэрэг "Хар дараад.." гэж хэлвэл бүгд бидэн рүү харлаа.

Бид ч өөд өөдөөсөө гайхан харав.

Намжүүн ах "Хоёул хоёулаа хар дараад... Хачин л юм. Гэртээ Нам удганыг дуудаж засал хийлгэдэг юм билүү?" гэвэл Сокжин ах ч түүнтэй санал нэг байх бөгөөд "Тэгсэн нь дээр бололтой.."

Би тэдний зүг ярвайгаад "Яах гэсэн юм? Зүгээр л зүүд шүү дээ."

Тэхён ах ч бас "Харин тийм.. Тэгээд ч би тийм юманд итгэдэггүй." гэж зөрүүдлэв.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now