Дайны төгсгөл: Хаан болон Хатан

415 32 2
                                    

Би "Явцгаая Юүн!!"

Хүлгийн чадал хүрэх төдийд аль хурднаараа давхисаар ордонд ирэхэд биднийг Лухан, Тао хоёр бас өөр хоёр хүн угтаж авсан юм..

Би морьноосоо үсрэн буугаад "Лулу Тао... бас Крис ахаа, Жексон ахаа.." гэсээр тэдэн рүү очиход тэд надад бөхийн мэндлэв.

Би "Та хоёр яагаад энэ хүртэл хүрч ирсэн билээ?" гэж асуун гайхан харвал тэд над руу харсаар "Лухан хэл хүргүүлсэн. Зүүн хилийн хамгаалалт нурж угсаа залгах ханхүү аюулд орсон талаар сонсоод бид өөрсдийн армийг аван аль чадахаараа яаран ирлээ."

Тэдний хэрэг явдлыг сонсон зогсоход ард минь нэгэн цэрэг яаран ирээд "Гүнжтээн Сиеэн ханхүү болон Чон бага хатан хамтдаа алга болжээ.." гэх цочирдом мэдээг дуулгав.

Гэтэл түүний ардаас өөр нэгэн цэрэг мэдээ хүргэгч бүргэдийг барин яарсаар гүйж ирэн "Угсаа залгах ханхүү хоёр дах довтолгоонд өртсөн байна. Тэрээр захиандаа дайсны цэргүүдтэй Сиеэн ханхүүгийн арми хамт яваа гэжээ..."

Ар ардаасаа ирэх хүндхэн мэдээнүүд намайг хөдлөх гарцгүй болгон хөл гарыг минь туших шиг санагдан хүндхэн цохилт өгч байв.

Болж буй явдлыг эрүүл ухаанаар тунгаан олигтой шийдэл олох гэсэндээ хэсэг чимээгүй зогсоод шийдвэрээ гаргалаа.

Би "Яаралтай Галт цэцэг-ийн армийг зүүн хил рүү хөдөлгө!! Ван болон Ву жанжин надтай хамт явахтун!!" хэмээн тушаагаад өөрийн өргөө рүү бус эхлээд хаан өвөөгийн өрөө рүү яаравчлав.

Айдас сандралаа дарж ядан эзэн хааны өргөөний өмнө зогсоход зүрх минь бөмбөр мэт дэлдэнэ.

Би энэ муу мэдээнүүдийг өвчтэй өвөөдөө хэрхэн хэлэх билээ?...

Хэсэг тээнэгэлзэн дороо эргэлдэхэд тэр намайг ирсэнг мэдсэн бололтой өргөөний дотроос "Ороод ир охин минь!!" гэх нь сонстов.

Хөлөө чирсээр өргөөнд орж ирэн өвөө дөө бөхийгөөд "Би ирлээ өвөө.." гэвэл тэр тавгүй царайг минь ажин уртаар санаа алдаад "Юуг хэлэхээр яаран ирсэнг өвөө нь мэднээ.. Сэтгэлээ бүү чилээ!!" гэхэд нь би мөн л түүний адил санаа алдан толгойгоо өргөлөө.

Өвөө минь намайг дэргэдээ ир гэж дохиод явж очин суухад яриагаа эхлүүлэв.

Хаан өвөө "Хаан титэм гэдэг хэн ч зүүсэн бай хүнд зүйл байдаг юм. Хүнд байх тусмаа зүүсэн хүнд нь хүн болгон бөхийнө.. өмнө нь бөхийх хүн бүрийн урд өөрөө толгой гудайхгуйн тулд үргэлж дээш харж явах хэрэгтэй болно. Толгой дээгүүр явах эрх мэдлийг харан шунан булаалдах хүмүүс ч ихсэх учиртай. Ах дүүс, амраг садан, үр хүүхэд, ижий аав бүгд тэр алтан дөнгөний төлөө нэгнээ хорлоно. Би ч мөн тийм зүйл дунд амь эрсэн хаан болсон. Тиймээс би хоёр хүүгийнхээ хэнд нь ч санаа зовохгүй байна. Ишин бол сайн хүү сайн ч хаан болно. Харин Сиеэн.. тэр хорон эхийнхээ өвөрт дэлгэрсэн юм болохоор сайн мууг ялгахгүй би түүнийг хаан болгож чадахгүй. Гэвч үхүүлж ч чадахгүй. Бусдыг нь хэрхэхийг Ишин та хоёр мэд гэхдээ өөрөөс минь унасан тэр амийг битгий хороогоорой!!" гэж захив.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now