Эргэж буцах амьдралын ээдрээнээс бидэнд алдах зүйл мөн түүнээсээ илүүтэй олж авах зүйл олон байдаг бололтой...
Өдийг хүртэл туулсан бүхнээ эргэцүүлэн анх эхэлсэн тэр газраа бодлогоширч зогсоход Ишин ах "Бэлэн болсон уу?" гэж асуун мөрнөөс минь тэврэв. Би дээрээс минь дарсан өнөөх их бодлоосоо салан түүн рүү харан "Мм.. боллоо.."
Сэтгэл нэг л тухгүй байгааг анзаарсан бололтой Ишин ах "Зүгээр үү?" гэж эмээнгүй асуухад нь би толгой сэгсрээд "Үгүй ээ.. би зүгээр биш байна.."
Би зангиран өвдөх цээжин дээрээ дарсаар "Миний хувьд их зүйлийг туулж өнгөрүүлсэн хагас жил байлаа.. Анх ирэхдээ түргэн л буцах хэрэгтэй гэж бодож байсан.. Ингээд тулаад ирэхэд явмааргүй санагдаж байна."
Ишин ах намайг тэвэрсэн гараараа мөрөн дээр минь зөөлөн зөөлөн товшсоор "Ойлгож байнаа.. Миний дүү их ч зүйл үзлээ.. Ах нь чамайг мундаг сайн байсан гэж хэлмээр байна." гэж хэлэн хэсэг чимээгүй зогсов.
Тэгээд "Анх чамайг эндээс ирж авч байснаа санаж байна. Их жижигхэн амьтан өөдөөс минь бүлтийтэл ширтээд 'битгий уйл!' гэж байсан сан.. Урсгаж чадахгүй байсан тэр нулимсыг минь олж харсан хүн чи анхных байсан. Тийм жижигхэн чи өөрийнхөө нулимсыг залгиад намайг тайтгаруулж байсан. Одоо ийм том охин болчихоод дэргэд минь зогсож байгааг харах бахархам байна." гэсээр инээмсэглээд нүүрийг минь цээжиндээ наан тэврэв.
Ишин ах "Одоо ахынх нь чамайг тайтгаруулах ээлж бололтой"..
Биднийг ээжийн минь хуучин өргөөнөөс гарч ирэхэд гурван ах бас Юүн хүлээж байлаа..
Ах нар над руу дөхөж ирэхэд Ишин ах зай тавьж өгөн цааш явав.
Сокжин ах нүдэнд нь нулимс хуран хацрыг минь илээд "Ийм хөөрхөн дүүгээ явуулна гэхээр..." гэсээр нүдээ анихад нулимс нь хацрыг нь даган урсана.
Сокжин ах нулимсаа шувтарч хоолойгоо засаад "Сэтгэл өвдөж байна... Хийж өгч чадаагүй зүйл өчнөөн байгаа юмсан. Халагдаж дуусаагүй харамсал ч мөн их байна. Чи ахдаа сайн байна гэж амлаач.. Бас үргэлж захиа бичиж байгаарай." гэхэд нь би толгой дохив.
Намжүүн ах ч бас нулимсаа нууцхан шудраад "Ямар үүрд хагацаж салж байгаа биш!! Юундаа уйлдаг юм!! Үргэлж холбоотой байх болно... тийм үү?" гэсээр төгсгөл рүүгээ хоолой нь цааш орон асуулаа.
Би "Тиймээ мэдээж..." гэж хэлэн түрүүнээс хойш доошоо харан зогсох Тэхён ах руу харав.
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fanfiction▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤