Ангын тэмцээн..

501 33 0
                                    

Зовнилоос минь салган миний үзүүлбэрийг дуудах үед би сэхээ орон сэнтийгээсээ өндийн хувцасаа солихоор явлаа.

Бэлдсэн асарт орж хувцасаа солин үзүүлбэр үзүүлэх тайз руу алхана.

Дэнлүүний гэрэл асаж тайз гэрэлтэж эхлэхэд намуухан аяз эгшиглэн би байрлалаа аван зогслоо.

Би хөгжим, бүжиг болон зэвсгийн эрдмийг Чин улсад хичээнгүйлэн суралцсан юм. Өмнөх амьдралдаа бол номны ардаас шагайдаггүй байсан ч энэ амьдралдаа хичээлээс өөр зүйлсийг туршиж үзэх завшаан олдсон юм.

Гараа дээш өргөн аяндаа тааруулан намилзан хөдлөх надад аянаас минь өөр зүйл үл сонсогдон бүжиглэж буй бүжгэндээ бүхэлдээ ууслаа.   

Хэсоны бүжиглэх нь яг л хаврын цэцэгс нахиагаа нээн дэлбээлэх нандин мөч шиг ихэд үзэсгэлэнтэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэсоны бүжиглэх нь яг л хаврын цэцэгс нахиагаа нээн дэлбээлэх нандин мөч шиг ихэд үзэсгэлэнтэй..

Түүнийг нүд салгахгүй инээмсэглэн ширтэх Юнги саяхан л уран тогос шиг бүжиглэж байсан Ёнсүг таг мартсан байлаа. Үүний сацуу тэр хэдхэн хоногын өмнө болсон үнсэлтийг санахдаа дахин мэдрэхсэн гэх хүсэл нь оргилно.

Хэсон бүжиглэж дуусан нүдээ нээх үедээ Юнгитэй харц тулгаран өөрийн эрхгүй инээмсэглээд харц буруулан тайзнаас буулаа.

Түүний гоо үзэсгэлэн тэнд байх бүх хүмүүсийн харцыг булаасан бол ах нар нь дүүгээ бахархан ширтэж байв.

"Чамайг бүжиглэж чаддаг гэж мэдээгүй юм байна." гэх дуугаар эргэж харахад Юнги инээмсэглэн зогсоно.

Би "Би чинь гүнж! Надад мэдээгүй сураагүй зүйл байхгүй шүү дээ." гэхэд тэр толгой дохиод хажууд алхана.

Би "Гэхдээ би нэг зүйл харсан шүү!" гээд түүнийг нудраад "Чи бүр цоолох шахам ширтэж байсан-" гээд үгээ дуусгаагүй байхад "Б-би хэзээ?"

Би "За юундаа ичдэг юм бэ? Тэр Ёнсү ёстой хөөрхөн юм байна лээ. Бодвол зан ааш сайтай охин байх." гэхэд тэр над руу гайхаж харснаа "Юун Ёнсү?"

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now