"Та намайг ганц удаа ч болов гэр бүлээ гэж харж байсан уу?"...
"Ахаа??.. Намайг яагаад энд байгааг та л хамгийн сайн мэднэ. Эцсийн эцэст намайг хөнөөсөн хүн бол Ким овогт та нар!!" хэмээн гяндан дотор уйлан орилох Хэсоныг зүүдлэн сэрсэн Тэхён дагжин чичирч хүйтэн хөлс нь урсахыг мэдрэн нүүрээ даран хэсэг суугаад өргөөнөөсөө гаран алхлаа.
Тэр харсан зүг рүүгээ алхсаар нэг мэдэхэд Хэсоны өргөөний гадна ирсэн байв. Өргөөн дотор бүртийх гэрэл үл үзэгдэж буй нь түүнийг нойрсож байгааг илтгэнэ.
Тэхён хэсэг харанхуй цонх руу харж байгаад цэцэрлэг рүү эргэн алхав.
Цэцэрлэгт ирэн харанхуй тэнгэрт ганцаар хадагдах хавирган сарыг ширтэн бодолд автан зогсоно.
"Би уран бичгийн уралдаантай.. найзуудын маань ах нар ирнэ гэсэн.. бусад ах нарт хэлсэн ч завгүй гэсэн.. хэр-хэрвээ та...."
Тэхён "Би ч бас завгүй! Бусдыг залхаахаа больж үз! Нэг уран бичлэгийн тэмцээн үзээд явах завтай хүмүүс энд байхгүй!" гэж ширүүлэхэд торомгор нүдэнд нь нулимс хуран зогсох түүнийг харсан ч тоолгүй орхин явав.
Хэсэгхэн дурсамж нь бодлыг нь дүүргэн, сэтгэлийг нь зурах шиг болоход Тэхён нулимс дүүрсэн нүдээ аниад "Уучлаарай Хэсон-а.." гэж аяархан дуугарав.
"Юунд тэр билээ?" гэх хоолой сонсогдоход Тэхён цочин арагш хараад "Хэсон?? Хэзээ дээ энд?" гэсээр гайхан асуулаа.
Хэсоны талаас:
Би "Манай өргөөний урд зогсож байхыг чинь хараад дагасан юм.." түүнийг хараад их гайхсан шүү гунигтай шаналсан харцаар өргөө рүү минь удтал ширтээд эргээд явахыг нь харах гайхмаар байсан.
Тэхён ах "Яагаад сэрүүн явж байдаг билээ хар шөнөөр??"
Би "Хар дараад сэрчихээд хэсэг агаар амьсгалах гэж гарсан юмаа.." гэж хэлээд үдэш бүрийн минь айдас болсон өнөөх зүүдийг санан хүзүүгээ барив.
Би "Гэхдээ яагаад уучлалт гуйгаад байгаа юм?" гэхэд Тэхён ах толгой сэгсрээд "Зүгээр л... өмнө нь сайн ах байж чадаагүйдээ харамсаад..." гэж хэллээ.
Би инээмсэглээд "Нэгэнт өнгөрсөн явдал шүү дээ.."
Тэгээд ч би Хэсон биш... гэж бодов.
Үнэхээр л жинхэнэ Хэсон энд байсан бол уйлж, уурлаж орилох байсан биз.. түүний мэдрэмжийг мэдэрч биеийг нь эзэмшиж байгаа нэгний хувьд яах байсныг нь мэдэж байна. Гэхдээ би тэр биш.. тэгж авирлачихаад дараа нь харамсаж суух хүн би биш болохоор түүний өмнөөс дур мэдэн тэдний гэмийг өршөөсөн.
YOU ARE READING
The villain really wants to live \Дууссан\
Fanfiction▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤