6. Онцгой өдөр

2.1K 388 123
                                    

========================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

========================

Сэүн эмчийн өрөөнд орж, нарийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, мөн хүүхэдтэй болох талаар зөвлөгөө болон хэрхэн төлөвлөх талаарх мэдээллийг аваад гарч ирлээ.

Түүнийг өрөөнөөс гарч ирэхэд Сэми бяцхан Сэүн хоёр ирчихсэн хүлээж байв.

Сэми "Юу гэж байна?"

Сэүн "Эхний үзлэгүүд бол дажгүй. Ер нь эрүүл саруул байна гэсэн. Гэхдээ нарийн мэдээллийг шинжилгээний хариу гарсны дараа дахин ярилцана гэсэн" хэмээн өрөөнд болсон зүйлсийг тайлбарлахад

Сэми санаа нь амарсан бололтой үл ялиг инээмсэглээд "Сайн байна" гэх товч хариуг хэлэв.

Бяцхан Сэүн харин юу болоод байгааг мэдэхгүй тул зүгээр л тэр хоёр руу ээлжлэн харж байлаа.

Хүүгийнхээ төөрөлдсөн гэмээр энэ харцыг Сэүн аль хэдийн анзаарчээ.

"Миний хүү хоол идчихсэн үү? амттай байсан уу?" хэмээн доош суун ийн асуухад

Сэми бага зэрэг эвгүйцэх мэт харц буруулан өөр тийш харлаа.

Бяцхан Сэүн үл ялиг инээмсэглээд "Тийм ээ, Сэми эгч миний дуртай хоолыг авч өгсөн. Та өлсөж байна уу? өглөө юм идээгүй шүү дээ" хэмээх бяцхан халамжийн үгсийг унагаад амжив.

Сэми "Ах нь одоо хоол идчих болохоор санаа зоволтгүй. Явах уу?" хэмээн тэдний яриаг таслан ийнхүү яарууллаа.

Сэүн "Аав нь~" хэмээн Сэмид сануулах мэт хэлсэн ч Сэми түүнийг үл тоов.

"Сэүнээ явцгаая, доош буух замдаа ахдаа хоол аваад тэгээд гурвуулаа харих уу?" гэсээр бяцхан Сэүнийг хөтлөн алхах мөчид хүү хариу хэлсэнгүй зүгээр л гайхсан байдалтай харна.

Сэүн тэдний араас гүйцэж очоод "Гэр лүү явахаасаа өмнө бидэнд очих ёстой газар байгаа байхаа?" хэмээн инээмсэглээд хүүгийнхээ гараас хөтлөх үед

Сэми гайхсан шинжтэй огцом харснаа "Хаачих гэж байгаа юм?" гэв.

Сэүн "Хүүтэй хамт парк орно гээд амлачихсан. Гурвуулаа сайхан тоглож байгаад харихад болно гэж бодож байна" гээд инээмсэглэхэд

/Дууссан/ ⏳ Father 🧬Where stories live. Discover now