17. Хэзээ ч мартахгүй байсан

2K 398 82
                                    

==================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==================

Хаяг авсан даруйдаа Сэүн яаравчлан хөдөллөө. Зоогийн газар руу ойртох тусам түүний зүрх хурдан цохилох аж. Учир нь яг одоо түүний амьдралын цоо шинэ хуудас нээгдэж байна.

Яг л бутарсан байсан пазл эргээд нэгдэх гэж байгаа мэт. Учир зүйг нь олж чадаагүй аз жаргал гэх ч нь түүнд ойртоод ирсэн мэт. Сандармаар, бас догдолмоор мэдрэмж.

Гэвч бас эргэлзээ болон хулчгар зан дотор нь нуугдана. Дэндүү удаан салаа замаар алхсан тул эргэж эвлэх боломжгүй болсон байх вий гэх айдас ч байсан нь үнэн.

====

Зоогийн газрын үүдэнд ирээд яг л шинэ ертөнц рүү хөл тавих гэж байгаа мэт сандралаа даран гүнзгий амсгаа аваад толинд хараагүй ч өөрийн гадаад үзэмжийг засан хүрэм болон цамцаа янзалж бэлдээд дотогш орлоо.

Угтагч бүсгүйгээс "Сэми. .  . биш ээ. У Сэүн гээд захиалга өгсөн" хэмээн асуухад

Бүсгүй "Дагаад явна уу" гэсээр түүнийг дагуулан явлаа.

Гол танхимын төгсгөлд байх цонх руу харсан ширээнд түүнийг хүргэж өгөхөд Эмми бяцхан Сэүн хоёр аль хэдийн ирчихсэн сууж байв.

Аавынхаа барааг харан "Ашгүй гэж нэг юм. . . .хөгширч үхэхээс минь өмнө амжиж ирлээ" хэмээн багагүй ёжилсон үгээр угтах бяцхан хүү нь аавдаа жаахан туньсан нь илт.

Сэүн үүнийг ойлгож байгаа тул бага зэрэг гэмшсэн төрх гаргаад "Үнэхээр уучлаарай, аав нь товлосон цагаа андуураад бодчихсон байна" хэмээн уучлалт гуйсаар ширээнд суулаа.

Сэүн Эммигийн өөдөөс харан суух бол хүү нь ээжийнхээ дэргэд суух аж. 30 давхар дээрээс харагдах хотын үзэмжийг таашаан сууж байсан Эмми сая нэг Сэүн рүү харц тулан харлаа.

Сэүн "Уучлаарай, та хоёрыг хүлээлгээд муухай зүйл боллоо" гэж сулхан хэлэхэд

Эмми "Зүгээр дээ, би зүгээр. . . хүү л харин чамаас хоолны урилга авсан гээд нэлээд догдолж байсан болохоор жаахан ууртай байна" гэж хэлээд хүү рүүгээ нүднийхээ булангаар харав.

/Дууссан/ ⏳ Father 🧬Where stories live. Discover now