12. Өөрийнхөө төлөө амьдрах ээлж

2.6K 353 63
                                    

===================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===================

Машинд явж байхдаа Сэүн хүүтэйгээ юу ч дуугарсангүй. Учир нь түүний бодол тэс өөр газарт байсан болохоор тэр байх.

Хэдхэн хормын өмнө түүний дээр байсан Эммигийн төрх сэтгэлд нь цэлийнэ. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй бас сэтгэл татам харагдаж байсан.

"Ааваа" гэж дуудах зөөлөн дуугаар бодит байдалдаа ирлээ.

"Ммм? юу? яасан миний хүү" гэсээр хүү рүүгээ харахад

б.Сэүн "Та юу бодоод байгаа юм? намайг ч анзаарахгүй" гэж асуухад бодлыг нь хүү нь мэдэхгүй хэдий ч яг л баригдсан мэт чих нь улайсаар хамаг цус нь толгой руугаа гүйчих шиг л боллоо.

"Ю-Юу ч биш ээ, ажил дээр хийж байсан зүйлээ бодоод л. . . аав нь ойрд жаахан завгүй байгаа. Хүүгээ үл тоосон юм биш шүү, санаандгүй л бодолд автчихсан байна. Уучлаарай" хэмээн өөрийн бодлоо төөрөлдүүлэн худал үг унагалаа.

б.Сэүн "Ммм. . .зүгээр дээ"

Сэүн "Миний хүү юу хийсэн? аавтайгаа уулзаагүй өдрүүдэд"

б.Сэүн "Хичээл бас хэдэн ном уншсан. Үнэндээ хорионоос болоод би уйдаж үхэж байна" гэж хэлээд суудал руугаа шигдэн доош уналаа.

Сэүн үл ялиг инээмсэглээд "Чамд зурагт байгаа шүү дээ" гэхэд

б.Сэүн "Интернэтгүй шүү дээ. Үнэндээ хүн үзчихмээр юм гаргадаг суваг нэг ч байхгүй. Та ээжтэй яриад хориог арай жоохон эрт дуусгаад өгч болохгүй юу?" гэсээр аав руугаа гуталт муурынх шиг нүд гаргана.

Сэүн хүү рүүгээ харан инээмсэглээд эргээд зам руу харахдаа "Болохгүй гэдгийг чи мэднэ. Буруу зүйл хийсэн шүү дээ. Гэхдээ чамайг хөгжөөж болох нэг зүйл надад байгаа шүү"

Бяцхан Сэүний нүд гялалзан "Юу юм? тоглоом уу? эсвэл ямар нэг нууц учиг тайлдаг даалгавар уу? эсвэл. . .эсвэл-" гэтэл

Сэүн яриаг нь таслан "Авга ах эгч нар бас эмээтэйгээ уулзана" гэв.

б.Сэүн "Ямар ах эгч?" гэснээ сая л ойлгов бололтой харц нь зөөлрөн "Таны гэр бүл үү?" хэмээн асуулаа.

/Дууссан/ ⏳ Father 🧬Where stories live. Discover now