=================
Сэүн сонссон зүйлээ эхлээд бүрэн ойлгоогүй мэт хэсэг гацсанаа "Ю-Юу?. . . чи чинь юу яриад байна аа?" гэж итгэж ядсан байдалтай асуулаа.
Сэми энэ удаад түүнийг суухыг урих мэт орон дээр зөөлөн цохив. Сэүн ч орон дээр түүний дэргэд суулаа. Сэми юунаас эхэлж ярихаа бодож байгаа бололтой хэсэгхэн чимээгүй суух зуур Сэүн тэс өөр зүйлсээр бодлоо дүүргэсэн нь илт байв.
Тэр илүү болгоомжтой бас сандарсан байдалтай "О-Ослоос болоод ингэж байгаа юм уу? би зүгээр л хагас өнчин өссөн зовлонгоо хүүдээ амсуулахыг хүсээгүй юм. Тэгээд л. . ." гэж тайлбарлах мэт хэлэв.
Үүнийг сонсон үл ялиг инээмсэглэх Сэми "Үгүй дээ, чи өөрийгөө хуурч байна" гэв.
Сэүн "Юу гэсэн үг юм??" гэж бага зэрэг эргэлзсэн байдалтай асуухад
Сэми "Ямар ч эрүүл ухаантай хүн 4 давхраас үсэрч байхдаа амьдрах боломж гэж бодохгүй шүү дээ. Чиний хэлсэн шиг бяцхан Сэүнийг өнчрүүлэхийг үнэхээр хүсээгүй бол эсрэгээрээ чи тэр дээр үсрэхгүй үлдэх байсан. Учир нь 4 давхраас үсрээд амьд гарах магадлал бага болохоор"
Сэүн "Г. .. . Гэхдээ доор усан сан байсан" хэмээн эцсийн удаа өөрийгөө өмөөрөх гэж үзэв.
Сэми эхлээд юм хэлсэнгүй толгой сэгсрэх ба төд удалгүй "Чи Эмми-г нэг удаа алдсан болохоор л дахиж алдахыг хүсээгүй. Энэ удаад алдчих юм бол царайг нь ч харж чадахгүй болохоор чи амь нас бүх зүйлээрээ дэнчин тавьсан. Энэ чинь хайр мангар минь! чи түүнд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай. Үүнийг тэнэг хүн ч хараад тэр үед ойлгох байсан" гэв.
Сэүн үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй ч нөгөө талаар үгүйсгэж огт чадсангүй. Яг л үнэн худал хоёрын дунд гацчих шиг амнаас нь үг унахгүй чимээгүй байдалтай болчихлоо. Тэр яг одоо илүү дээр тайлбар Сэмид тавихыг хүсэж байгаа ч үнэнийг хэлэхэд Сэмигийн хэлснийг даваад гарчих ноцтой шалтгаан огт байсангүй.