20. Пак Сэүн!!

2.1K 370 34
                                    

===============

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===============

Үнсэлттэй хамт өрнөсөн тэдний төлөвлөөгүй уулзалтаас хойш гурван өдөр өнгөрчээ. Хүүгээ аав дээрээ байгаа үеийг далимдуулан Эмми олон зүйл төлөвлөж байсан ч тэдгээр төлөвлөгөөнүүдээ хийж чадсангүй.

Сүүлийн үед түүний толгойд Сэүний талаарх бодол давамгайлах болсон ба үүнтэйгээ тэмцэх гэж хичээнэ.

Нэгэнт л олон жилийн өмнө бүхнийг дуусгахаар шийдсэн шүү дээ. Дахиж догдолж, дахиж сэтгэл татагдаж болохгүй..... Энэ бодлыг өөртөө давтан хэлнэ.

Гэвч Сэүн бол түүний амьдралд цор ганц тохиосон жинхэнэ хайр нь. Тэр л залуугийн төлөө бүхнээ зориулж, бас түүний төлөө хэзээ ч төлөвлөж байгаагүй ганц бие ээжийн амьдралыг сонгосон шүү дээ.

Өнгөрсөнд үлдсэн таагүй дурсамжуудаас үүдэлтэй хөнгөн гуниг, сэтгэлийн гүнд бүдгэрч буй гомдол зэрэг байгаа хэдий тэднээс илүүтэй хүч түрэн гарч ирж байгаа мэдрэмж бол түүнд дахин татагдах хүчтэй таталцал.

Сэүн яг л соронз шиг. . .

Эммигийн бие хийгээд сэтгэлийг их амархан татчихдаг.

Хэдийгээр тэр алдаа гаргасан боловч тэр алдааг Эмми хүлээн зөвшөөрдөг. Хэчнээн ухаалаг хүн байсан ч үнэгүй ирсэн тансаг амьдралд ташуурах боломжтой болохоор. . .

Учир нь мөнгө хүнийг хэрхэн эвдэж, хэр их өөрчилж байгааг Эмми амьдралынхаа туршид харсан шүү дээ.

Харин ч одоо бүхнийг ухаарч өөрийн дотоод мөн чанар, жинхэнэ У Сэүнийг гээгээгүй үлдсэнд нь Эмми талархдаг.

===============

Өнөөдөр өглөө ч бас боссон цагаасаа эхлээд л Сэүний талаарх өнгөрсөн ба одоогийн дурсамжуудаар тархи нь дүүрсэн Эмми Сэүнийг гэх бодлоосоо зугтаахаар шийдсэн бололтой хэдэн сарын өмнө найзынх нь зөвлөж байсан сохор болзооны сайт руу өөрийн эрхгүй яваад орчихлоо.

Магадгүй шинэ хүнтэй шинэ харилцаа үүсгэвэл энэ бүх бодол нь замхарна гэж бодсон болохоор тэр байх.

/Дууссан/ ⏳ Father 🧬Where stories live. Discover now