[The End] 25.Oh Sehun pro max 😎

3.6K 399 64
                                    

Хүү нь ингэж хүнд бэртсэнд хоёулаа айдастай байсан тул хэн хэн нь ажлаасаа түр зуур завсарлахаар шийдсэн бололтой бяцхан Сэүний биеийн талаар мэдээлэл авсан даруйдаа л утсаа ширтэн өрөөнөөс гарцгаалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүү нь ингэж хүнд бэртсэнд хоёулаа айдастай байсан тул хэн хэн нь ажлаасаа түр зуур завсарлахаар шийдсэн бололтой бяцхан Сэүний биеийн талаар мэдээлэл авсан даруйдаа л утсаа ширтэн өрөөнөөс гарцгаалаа.

Эмнэлгийн коридорт хоёр талд тэд утсаар ярина. Ойрын үед хийгдэхээр төлөвлөж байсан ажлууд болон тэдгээрээ хэрхэн зохицуулж хэнд даатгахаа хувийн туслах, нарийн бичгүүддээ зөвлөж байгаа бололтой хэн хэн нь ажлаа ярина.

Эцэст нь "Ажлын файлуудаа цахимаар явуулаарай" гэх заавартай хамт тэдний яриа ээлж дараалан дууслаа.

Өрөөний үүдэнд дахин уулзах мөчдөө "Хүүгээ би сахья" хэмээн зэрэг хэлэв.

Ийнхүү хэлээд түр гацсан тэд "Би ажлаа аль хэдийн зохицуулсан. Тиймээс хүүдээ анхаарахад ямар ч асуудалгүй" хэмээн дахиад л үгээ тохирсон мэт ижил зүйлийг бие биедээ хэллээ.

Эмми "Зүгээр дээ, чи ажилдаа явж болно. Ажлын бус цагаараа ирж болно шүү дээ. Би түүний дэргэд байсан нь дээр байх"

Сэүн "Яалаа гэж дээ, хүүгийнхээ амьдралын 7 8 жилийн зүгээр л юу ч үгүй алдчихсан муу аав байж ийм үед яаж холдож болох юм. Аавтай байхын утга учир үүндээ биш гэж үү? ийм үед би хүүгийнхээ дэргэд байхгүй бол өөр ямар үед байх юм?" хэмээн асуултаар хариулав.

Эмми "Тийм утгаар хэлээгүй юмаа, зүгээр л миний чөлөөт цаг их байгаа болохоор би харж байж болно гэсэн юм"

Сэүний харц ч шийдэмгий бас төвлөрсөн харагдах ба "Надад ч бас чөлөөт цаг их бий. Би дөнгөж сая ажлаа зохицуулчихсан" хэмээн хариу барилаа.

Тэд хоёул хамтдаа хүүгийнхээ дэргэд үлдэх хүсэлтэй байгаа боловч хэн хэн нь үүнийгээ илэрхийлсэн үг хэлсэнгүй. Зүгээр л завтай боломжтой байгаа тухайгаа тайлбарлах гэж хичээнэ.

Эмми,Сэүн "Энэ удаад би-" гэхтэй зэрэгцэн өрөөний хаалга нээгдэн Чанёол гараад ирлээ.

"Хоёулаа үлд" гэж шулуухан хэлэхэд Эмми Сэүн хоёр гайхширсан байдалтай түүн рүү харав.

/Дууссан/ ⏳ Father 🧬Where stories live. Discover now