=================
Хүүгээсээ хариулт хүлээн зогсох аав ээжээсээ чамгүй эмээсэн харагдах бяцхан Сэүн нүдээ эргэлдүүлсээр "Я-Ядаж зочдын өрөөнд орж байгаад ярьж болно биз дээ?" гэж асуухад
Сэүн Эмми хоёр бие бие рүүгээ харснаа хоёулаа төв царайлсаар зочдын өрөө рүүгээ алхлаа.
Тэдний араас алхах хүү нь "Болзоо дууссан уу? байхдаа яах вэ дээ. . .тэнэг. . . тэнэг" гэж амандаа бувтнасаар уруул руугаа алгадав.
============
Зочны өрөөнд:
Аав ээж хоёр нь зэрэгцэн суугаад "Тэгээд?" гэж зэрэг асуухад
Хүү уртаар санаа алдсанаа "Ер нь бол санаандгүй үйл явдал болсон гэх үү? дээ" гэсээр яриа эхэллээ.
Эмми "Санаатай л юм шиг санагдаад байна даа!"
"Аль дээр үед төлөвлөж байсан ч өглөө гэнэт биелэх боломж нь нээгдсэн гэж хэлж болно" гэв.
Сэүн, Эмми "Аль дээр төлөвлөх өө?" гэж гайхсандаа зэрэг асуувал
Хүүгийнх нь нүд бүлтгэнэн "Бүр жинхэнээсээ аль дээр үед шүү.. . . аавтай уулзахаас өмнө" гэж хэлэхэд
Эммигийн хөмсөг зангиран "Юу гэсэн үг юм?" гэж лавлан асуув.
Хүүгийн царай сандарсан төрхтэй байх хэдий ч тийм ч гэмшсэн санагдсангүй. Учир нь аав ээж рүүгээ ширтэх түүний харц тааламжтай байдлыг илэрхийлэм байсан болохоор тэр.
б.Сэүн "Аавыг амьд байдаг, У Сэүн гэдэг нэртэй гэдгийг мэдсэн цагаас эхлээд аав ээжийгээ дахин уулзуулах төлөвлөгөө бодож байсан юм. Тэгээд юу ч гэсэн ээжийн болзоог хянах ёстой байх гэж бодоод болзооны сайтад ээжийн хувийн мэдээлэл орвол надад мэдэгдэл ирэх байдлаар програмчилж өгсөн" гэхэд
Эмми хэтэрхий их цочирдсоноосоо болоод "ПАК СЭҮН!! БОЛЗОО ХЯНАХ АА!! чи ёстой-" гэсээр ууртай босож ирэхэд Сэүн түүнийг татан суулгалаа.