==========================
Тэднийг хамтдаа цааш очих үед бяцхан Сэүн аавыгаа өөрийнхөө гэрт байгааг харсандаа итгэж ядсан байдалтай "ААВАА" гэж цангинатал орилсоор гүйж ирэн тэврэв.
Хүүгийнх нь энэ байдал Эмми Сэүн хоёрыг хоёуланг нь жаргалтай болгож орхилоо. Тэд хоёул хүүдээ дутагдаж байсан аавын орон зайг гадарлаж байсан болохоор тэр.
Сэүн "Сайхан амарсан уу?" гэсээр хүүгээ зөрүүлэн тэврээд толгойг нь илбэхэд
б.Сэүн итгэж ядсан байдалтай дээш хараад "Та энд юу хийж байгаа юм бэ? би нэг хэсэгтээ л тантай уулзаж чадахгүй байх гэж бодож байлаа" хэмээн сэтгэл нь хөөрсөн байдалтай ийн хэллээ.
Сэүн "Ямар том хэрэг тарьсныг чинь сонссон шүү залуу минь! ийм том хэргийн дараа аав ээж хоёр нь ярилцах ёстой шүү дээ" гэхэд
б.Сэүн харцаа доошлуулан "Уучлаарай ааваа" гэв.
Сэүн үг хэлээгүй ч хүүгийнхээ толгойг зөөлөн илбэх үед, Эмми "Миний хүү өрөөндөө орж бай. Аав ээж хоёр нь хоёулхнаа ярилцах хэрэгтэй байна. Дараа нь чамайг дуудаад гурвуулаа ярилцах болно оо" хэмээн тайлбарлав.
Гэр бүлээрээ хамт байх нь бүтэхгүй зүйл хэдий ч аав ээж хоёр нь нэг өрөөнд хамтдаа байгаад зогсохгүй тэдэнд ярилцах зүйлс байна гэж хэлэх нь бяцхан Сэүнийг хэмжээлшгүй их аз жаргалд умбуулна.
Түр зуурынх хэдий ч яг энэ мөчид халуун ам бүлээрээ ингээд нэг гэрт хамт зогсож байгаа нь л бяцхан хүүгийн сэтгэлийг дүүргэх шиг болно.
"За тэгье ээ, та хоёр тайван ярилцаарай. Би өрөөндөө хичээлээ хийж байя" гэж хэлээд гүйгээд явчихлаа.
Эмми Сэүн хоёр өрөөнд үлдэх мөчид тэд хэн хэн нь жаахан сандарсан харагдана.
Эмми "Суу л даа" гэж хэлэн буйдан руу зааснаа цааш гал тогооны өрөө рүү орон цай болон саяхан хүүгийнх нь бэлдэж тавьсан зуушийг аваад зочдын өрөө рүү эргээд орлоо.