=======================
Хэд хоногийн дараа:
Дахин нэг өглөө эхлэхэд Сэми өмнөх өдрүүд шигээ л өглөөний цайгаа бэлдэн зогсоно. Гэвч үргэлж хоёр байдаг таваг гурав болгон тавих нь таагүй мэдрэмж өгсөн хэвээр.
Хүүхдийн буруу байхгүй гэдгийг сайн мэдэх ч зүгээр л хэн нэгний амьдралд бүхэл бүтэн хүн гараад ирнэ гэдэг тийм ч амар эвлэрч чадах зүйл биш.
Ширээгээ засаж дуусаад бяцхан Сэүний хоолыг тавих мөчдөө гүнзгий гэх чинь санаа алдлаа.
Хоёр Сэүнийг сэрээхээр гал тогооны өрөөнөөс гарч ирэх мөчид том Сэүн аль хэдийн сэржээ. Үс нь бага зэрэг арзайсан нойрмог харагдах тэрээр "Өглөөний мэнд" хэмээн Сэмигийн хацар дээр зөөлөн үнсээд, том гэх чинь эвшээсээр угаалгын өрөө рүү орчихлоо.
Угаас хамт байгаа хэрнээ л нүүр тулах хүсэл төрөхгүй байгаа бяцхан жаалыг сэрээх үгүйдээ эргэлзэж байгаад өрөө рүү нь орлоо.
Хүү тайван гэх чинь унтаж байх бөгөөд тэр яг л аав шигээ харагдана.
Унтаж байхдаа хүртэл. . . яг адилхан. . .
Ийм мэдрэмж л Сэми-г тавгүйцэхэд хүргэдэг. Харах бүрд "Би У Сэүний хүүхэд!" гэж анхааруулаад байгаа мэт л дэндүү адилхан харагддаг нь бага зэрэг таагүй.
Өрөөнд чимээгүй зогссон хэвээр. . .
Хэн нэгэн араас нь тэврэх мөчид л тэр цочин хойш харлаа. Мэдэж хэрэг Сэүн тэвэрсэн байх бөгөөд тэврэлтээ салгасангүй. Мөрөн дээр нь эрүүгээ тавиад чихэнд нь шивнэх мэт "Тэр чамд үнэхээр талархаж байгаа. Их ухаалаг жаал шүү" хэмээгээд инээх мэт содон амьсгал чихэнд нь мэдрэгдэв. Толгойгоо үл ялиг эрүүлэн харахад Сэүн үнэхээр инээмсэглэх бөгөөд...
"Миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс ухаалаг байгаа нь гайхалтай юм. Та нарын ачаар би үнэхээр жаргалтай байна. Хүүг минь хүлээн зөвшөөрсөн чи, хүүгээ надтай ойр байхыг зөвшөөрсөн Эмми, бас амьдралд минь дарамт болохгүй гэж хичээж байгаа бяцхан хүү минь. . . .Та нар бүгдээрээ гайхалтай ухаалаг юм. Тэнэг надад ахадсан ухаалаг хүмүүс" гэж хэлээд уруул дээр нь үнсчихлээ.