14. Атаархсан юм

1.8K 327 48
                                    

====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

====================

Тэр шөнө өрнөсөн маргааны дараа Сэүн Сэмитэй юм дуугарсангүй хоёр хонов. Энэ байдал Сэмид илүү бухимдал төрүүлэм хэцүү санагдаж байлаа.

Сэүний уурыг гаргах гэж янз бүрээр оролдож үзсэн ч нэг л болж өгсөнгүй. Тэр урьдын адил халамжтай, дуулгавартай байх хэдий ч амнаас нь үг унахгүй байгаа нь түүнийг хангалттай уурласан гэдгийг илтгэнэ.

Сэми үүнд санаа зовж байсан ч нөгөө талаар шар нь хөдөлж туних байдал илэрч байв. Сэүнийг бүр мөсөн аргадаж "Бүх зүйлд миний буруу" гэж хэлж чадахгүй хэдий ч Сэмигийн хувьд бага зэрэг буулт хийсэн бололтой түүний үг үйлдэл зөөлөрсөн байв.

Хоёр хоног гаран...... бараг л гурван хоног шахуу Сэмигийн хоолойноос өөр хоолой сонсогдоогүй тэдний гэрт арай гэж Сэүний хоолой сонсогдов.

Зөөлөн хэдий ч анир чимээгүйг эвдсэн дуу хоолой байсан тул өөр өрөөнд сууж байсан Сэми цочсон мэт л унтлагын өрөө рүүгээ харлаа.

Сэүн утсаар ярьж байх бөгөөд, эцэст нь түүнийг яриулж чадсан хүн түүний хүү байж.

Сэүн яг л бүх зүйл хэвийн мэт цоглог хийгээд баяртай хоолойгоор хүүгээ өхөөрдөн ярих нь Сэмид сайхан муухай хоёр мэдрэмжийг төрүүлнэ.

Тэр ярьж байгаа нь сайхан боловч түүнийг яриулж чадах аз жаргал нь зөвхөн хүү нь гэх бодол Сэми-г давхар хэмлэж байв.

Гэвч Сэми чимээгүйхэн алхсаар унтлагын өрөөнийхөө үүдэнд очив.

Сэүн "Тийм ээ, аав нь мэдээж хийх болно. Амлаж байна даа. . . .эрчүүдийн андгай. . .. хаха. . .. мэдээж шүү дээ. Би юу гэж ээжид чинь хэлж байх билээ дээ. . . . .тийм ээ. . . . за баасан гаригт уулзъя том залуу минь. . . .ммм. . . . уулзаад бүгдийг ярина шүү" хэмээн их л сайхан зүйл ярьж байсан бололтой утсаа таслахдаа нүүр дүүрэн инээмсэглэнэ.

Сэми "Сэүн залгаа юу?" гэж мэдэж байгаа ч яриа өдөх гэж ийн асуухад

Сэүний инээмсэглэл аажуухан алга болсноо "Мм~" гээд толгой дохилоо.

/Дууссан/ ⏳ Father 🧬Where stories live. Discover now