24. Нууц амраг

2.7K 382 109
                                    

Хүсэж байсан ч ийм зүйл болно гэж бодож зүрхлээгүй байсан Сэүн гайхсан бас итгэж ядсан байдалтай Эмми рүү ширтсээр түүний хажуугаар орон хэвтлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүсэж байсан ч ийм зүйл болно гэж бодож зүрхлээгүй байсан Сэүн гайхсан бас итгэж ядсан байдалтай Эмми рүү ширтсээр түүний хажуугаар орон хэвтлээ.

Бага зэрэг согтсоноос болж нүд нь талимааран харагдах хэдий ч түүний харц үнэнийг хэлэх шиг салж ядсан халуун дулаан харцаар Сэүнийг төөнөнө.

Сэүн яг л анх удаа охин үнсэж үзэх гэж байгаа жаахан хөвгүүн шиг сандарсан төрхтэй харагдах ба түүний зүрх цээжиндээ багтаж ядан цохилно.

Эмми түүн рүү ширтсэн чигтээ "Чамайг хүсэж байна У Сэүн" гэж бүгдийг тодорхой хэлээд дээш өндийн түүний уруул руу тэмүүлэв.

Сэүний хувьд сэтгэлийн гүнд нь байсан далд хүсэл тэмүүлэл хэдий ч түүний уруулд шүргэх шахан хүрэх мөчид амтагдах шиг болсон дарснаас болж өөрийн биеийг цэгнэхэд хүрэв.

Энгийн үед Эмми ямар их зугтаж, түүнээс зай барих гэж хичээж байгаа билээ дээ. Гэвч одоо тэр согтсон болохоор л сэтгэлээ нээж байна. Эммигийн сэтгэлийг мэдээд баярлах хэдий ч нөгөө талаар түүний нуух гэж хичээж байсан нууц нь тул энэ үед нь хүлээн авбал магадгүй маргааш өглөө Эмми шархлах байх гэсэн бодол төрсөн болохоор энэ удаад татгалзлаа.

Сэүн түүнийг хойш түлхэн зөөлөн хэвтүүлээд "Өнөөдөр биш ээ, чи минь согтсон байна" гэж үгээрээ энхрийлэх мэт зөөлөн хэлэв.

Эмми "Тэнэг амьтан! би тоглоогүй байна" гэж тулгах мэт хэллээ.

Сэүн харин хэт тайван харагдах ба энхрий зөөлөн харцаар ширтсээр үсийг нь хөнгөн илбээд "Мэдэж байгаа, гэхдээ л чамайг өглөө босоод жаахан ч гэсэн харамсах зүйл битгий хийгээсэй гэж хүсэж байна. Үнэхээр үүнийг хийх бодолтой байгаа бол эрүүл үедээ хэлээд үзээрэй. Би хэзээ ч татгалзахгүй" гэж хэлээд уруул дээр нь зөөлөн үнсээд холдлоо.

Эмми хөмсөг зангидсан харагдах ч уурласан гэхээс илүү эрхэлсэн өнгө аяс харагдана.

"Эргүү амьтан, чамд дахиж боломж гарахгүй!" гэж хэлээд буруу хараад хэвтчихлээ.

Сэүн түүнийг өхөөрдөх мэт ганцаараа инээсээр араас нь тэврэх ба "Би хүлээж чадна аа, хэдэн ч жил байсан хамаагүй" гэж шивнэхэд

/Дууссан/ ⏳ Father 🧬Where stories live. Discover now