==================
Утсаа тасалсан даруйдаа Сэүн, болоод байгаа зүйлд итгээгүй дээ тэр үү? эсвэл сандарсандаа тэр үү? мангар юм шиг л гацсан байх зуур хүү нь түүний мөрөн дээр хөнгөн цохиод "Яваач ээ, ээжийг хүлээлгэж болохгүй шүү дээ" хэмээн яарууллаа.
Сэүн ч хурдхан дээш босоод "Гэхдээ чи яах билээ? чамайг-" гэх үед
б.Сэүн "Эмээгийн гэрт л хүргээд өгөөч дээ. Надад санаа зовох юм байхгүй ээ. Харин ч ах нартай тоглоод хөгжилтэй байна биз. Та зүгээр л ээж дээр оч. Хойшоо санаа зовох юу ч байхгүй" гэв.
Сэүн ч санаа нь амарсан бололтой "За тэгье дээ" гэж хэлээд утсаа чанга яригч дээрээ тавин Хэёон руу залгаад дүүг нь хүргэж өгөх гэж байгаа тухайгаа хэлээд утсаа таслав.
Машинд явж байх зуур:
"Ээж таныг дуудаж байна гэдэг овоо нааштай байгаагийн шинж шүү. Очоод тэгээд мангар царайлаад гацаад байв аа. Өөртөө итгэлтэй cool байгаарай за юу" гэж том хүн шиг л үглэх бяцхан хүү нь энэ асуудалд үнэхээр анхаарал тавьж байгаа мэт чухал төрхтэй харагдана.
Сэүн хүү рүүгээ хальт хараад "Бяцхан залуу минь, аавыгаа үргэлж тавлахаа болчихсон нь дээр биш үү"
"Бодит байдал л ийм шүү дээ. Ямар ч байсан одоо уулзаад гайгүй байж чадвал илүү их боломж гарч мэднэ" гэв.
Сэүн нүднийхээ булангаар хүү рүүгээ харан "Аав ээжийнхээ харилцааг огт тоодоггүй юм шиг л байсан. Гэтэл өнөөдөр үнэхээр идэвхтэй байна шүү" гэж тандсан үгс унагахад
б.Сэүн "Мэдээж хэрэг та хоёрыг эргээд нийлбэл би баярлана шүү дээ. Ямар л хүүхэд аав ээжийгээ тусдаа байсан нь гоё гэж бодов билээ дээ. Өмнө нь зүгээр л Сэми эгч байсан болохоор илэрхийлж байгаагүй юм. Түүнийг гомдоож болохгүй шүү дээ" гэж хэлээд инээмсэглэлээ.
Сэүн ч хүүгээ даган инээмсэглэл тодруулаад "Ухаантай хүү шүү" гээд толгойг нь илэв.
Бяцхан Сэүн харин хариу хэлсэнгүй, зөөлөн инээмсэглэл тодруулсаар цонх руу харлаа.