9. Ээжийн чинь ач

2.5K 418 116
                                    

=======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=======================

Сэүний хувьд төсөөллөөс нь хол давсан амжилттай уулзалт байсан тул маш их баяртай байв. Хүүгээ хоёр хоногийн дараа гэртээ авч очиж хонуулахаар тохироод Эммигийн гэрээс гарлаа.

Гэрийн зүг явж байхдаа шийдэхэд бэрх гэж бодож байсан асуудал нь шийдэгдсэн тул сэтгэл хангалуун байх хэдий ч хоёр тусдаа амьдарч буй энэ амьдрал нь бага зэрэг гунигт мэдрэмжийг төрүүлнэ.

Эмми-г гэх хайр, сэтгэлийнх нь гүнд байсаар байгаа хэдий ч Сэүн өөрийгөө шийтгэсэн. Тэр хайрыг түгжиж орхисон.

Одоо бол өмнө нь гаргасан алдаагаа дахиж гаргахгүй, зөвхөн урдах замаа, ирээдүйн амьдралдаа анхааран амьдрах нь түүний зорилго болжээ.

Тэр сайн аав байж, бас түүний өнгөрсөнд туулсан амьдралаас нь болж өнөө цагт шарх авсан Сэмид сайн хань байх талаар өөртөө зөвлөн бодно.

===============

Гэртээ орж ирэхэд Сэми түүнийг хүлээж байсан нь илт, хаалгаар орохтой нь зэрэгцэн тосож авсан ч юм асуусангүй. Чимээгүй дагаж явсаар зочдын өрөө рүү орлоо.

Сэүн Сэмигийн духан дээр үнсээд "Өдрийн хоолоо идсэн үү?" хэмээн асуухад

Сэми "Идчихсэн, харин чи?"

Сэүн "Би идсэн"

Сэми "Ммм. . .ашгүй дээ" гэж хэлээд чимээгүй болсон ч түүний харц асуултаар дүүрэн харагдаж байлаа.

Сэүн зөөлөн инээмсэглэсээр Сэмигийн гараас атгаад "Асуудлаа шийдсэн. Бид их сайн ярилцсан. Цаашдаа хүүгийнхээ амьдралд ижил оролцоотой хэн хэн нь адилхан хариуцлага хүлээж явахаар болсон. Мэдээж хэрэг Сэүн ээжтэйгээ амьдарна. Гэхдээ ойр ойрхон манайд ирж хонож байна байхаа" хэмээн болсон явдлыг хэлэхэд

Сэми нааштай ч биш бас ууртай ч биш тодорхойгүй төрхийг гаргаад "8 жил нуусан. Яагаад тэгсэн талаараа чамд хэлсэн үү?" хэмээн шууд асуув.

/Дууссан/ ⏳ Father 🧬Where stories live. Discover now