Хэнэггүй үйлдлийг нь бодож хөрвөөсөөр Жонгүг шөнө унтаж чадсангүй. Түлхэх гэхэд нь улам л түүнд наалдах дэггүй хүүхэд шиг хөвгүүн. Улайсан хацар нь ч эгдүүтэй харагдаж байсан юм.
Нөгөө талд Тэхён Жонгүгийн булчинлаг биеийг нь нүдэндээ зураглаж, хэрхэн өөрийг нь юу ч биш аятай өргөсөн тэр л мөчийг бодон хөлөө сэгсчих аж.
Сайн хүү? Бурхан минь Жон Жонгүг ч энгийн нэгэн биш бололтойдог шүү. Яаж бодохоороо арван есхөн настай жаал хүүгээс тийм үг гардаг байна аа.
Бүр хөлөрчихлөө.
Хайрын оч үүсч байгаа юм болов уу? Аль эсвэл биесээ амтлах гэх шунахайрал ихсэж байна уу?
Хичээлийн дараах бэлтгэлдээ Жонгүг хувцсаа солихоор бэлтгэлийн өрөөнд орж ирэхэд өчигдөрхөн муур хулганадаж тоглосон нэгэн түүнийг хүлээж байх нь тэр.
"Өнөөдрийн чинь бэлтгэл цуцлагдчихсан"
Хоёр хөмсөг нь нийлэх шахуу болж асуух шиг харцаар харахад Тэхён толгой дохьсоор
"Тийм ээ, бэлтгэл чинь цуцлагдчихсан. Удахгүй болох өсвөрийн аваргаар оролцох Мирен хамтлаг манай сургуультай бүжгийн тулаан хийнэ гэсэн юм билээ. Одоо биднийг хүлээж байгаа байх"
Гурван өдрийн дараах бэлтгэл юмсан, гадаа шийд л олохоос доо-
"Намайг үзнэ биз дээ?"
Түүний үгэнд гартаа байх цүнхээ тавьж доош суун "Ямар хэрэгтэй гэж?"
Тэхён нүдээ эргэлдүүлсээр "Нүдээ баясгах гэж?... Миний шүтэн бишрэгч болох гэж?... Эсвэл надаас татгалзсандаа харамсах гэж...?"
Түүний үгээ зөөж ядсан яриа нь үнэхээр Жонгүгийн байж суух газаргүй болгодог. Зүрхийг нь гижигдэх шиг мэдрэмж өгдөг болохоор дургүй. Одоохондоо тийм мэдрэмж өгөх зүйл сагсан бөмбөг байхад л хангалттай, өөрийг хүсвэл түүндээ донтоод гарч чадахгүй байх вий гэдгээс тэр айж байгаа.
Зөвшөөрөх шиг нэг хөмсгөө дээшлүүлэн толгой дохихоос хормын төдийд л Тэхён түүний урд ирж зогсох нь тэр.
"Ү-үнэхээр хүчтэй баг байхгүй юу. Надад ялах зориг өгөөч?" хуруугаараа тоглосоор ийн хэлэх тэрээр хүүхэд мэт аашлаж байна. Тоглож байгаа нь илт ч Жонгүг чухал зүйл аятай бодлогоширсоор удалгүй ам нээн
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...