Заалаар дүүрэн охидын орилох чимээ. Сургууль даа ихээхэн нэр хүндтэй сагсан бөмбөгийн тоглогч оноо авсан нь энэ байв.
"Жонгүг аа! Дахиад тавхан оноо!"
Дасгалжуулагчийн хоолой охидын хоолойг давахыг оролдох ч олигтой амжилт олсонгүй. Гэсэн хэдий ч Жонгүг өөрийнхөө үүргийг хүнээр заалгах шаардлагагүй мэдэж байлаа.
"Bourjois ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч 97 дугаартай Жон Жонгүг, гурав дарааллан оноо авч чадлаа!"
"Ийн онооны харьцаа 87-89"
Тэдний сургууль хожиход ердөө гуравхан оноо дутуу боловч цаг дуусахад хэдхэн секунд үлдсэн байлаа.
"Бөмбөгөө Жонгүг рүү! Жонгүг рүү!" тоглолтын сүүлийн арван секунд чангаар тоологдож эхэлсэнд дасгалжуулагч хүртэл суудлаасаа босчээ.
"3!..2!..1.. Цаг дууслаа-" шүгэл дуугарахтай зэрэгцэн зооны зурааснаас савсан бөмбөг айлын шийдэнд зоогдох нь тэр.
"Тийм ээ! Энэ бол 97 дугаартай тоглогч Жон Жонгүг байлаа. Түүний тоглолтын туршид үзүүлсэн гайхалтай чадвар эцсийн минутыг багаа аварлаа!
Дээд лигийн анхаарлыг татаад буй хамгийн залуухан, хамгийн халуухан тоглогч Жон Жонгүг!!"
Тоглолтыг тайлбарлан суух нэгэн магадгүй түүний шүтэн бишрэгч нь бололтой, хоёр дугаар хагас эхэлж Жонгүг талбайд гарснаас хойш энэ тайлбарлагчийн амнаас түүний нэрнээс өөр нэр гарсангүй.
Дасгалжуулагч нь тэднийг хөлсөө сайн хатаачхаад гарч ирэхийг, өөрөө хоолны газар захиалга өгөөд хүлээж байхаа хэлэн түрүүлээд явав.
"Саяны Жон Жонгүг ч гайхалтай байлаа шүү! Эрт гарсан бол бүр ч алах байж ээ?"
"Би ганцаараа тоглоогүй шүү дээ. Та хэд байсан болохоор л"
Энэ даруухан хэрнэ ээ хувиралгүй царайтныг Жон Жонгүг гэнэ. Энэ жил арван есөн настай жирийн л нэг хөвгүүн. Сагсан бөмбөг тоглохдоо л бүх мэдрэмжээ ил гаргана уу гэхээс бусад үед ямар ч мэдрэмжгүй мэт л байдаг. Тиймээс ангийхан нь бөмбөгний донтон гэх хоч өгөөд ч амжсан гэж байгаа. Бөмбөг харахдаа л хариу үйлдэл үзүүлдэг учраас.
Охидууд өөрийг нь шархлуулдаг муу залууд дуртай гэдэг дээ. Энэ хүн бол тодхон жишээ байгаа юм, ахлах сургуулийн гурван жил дээ зуу давсан олон охидоос үерхэх санал авсан гэдэг яриа ч байдаг. Гэхдээ тэр эргэж ч харалгүйгээр татгалзаж, охидыг нэг нүдээрээ ч тоодгүйгээрээ алдартай.
Шулуухан хэлэхэд өөрсдийг нь тоодоггүй болохоор л охид түүний төлөө шуурдаг гэхэд болохоор.
Тоглолт дуусч заалнаас хүмүүс гарч байхад эсрэгээрээ орж ирж буй хэдэн хүмүүс байлаа. Тэдний дундаас нэг нь ам нээн
"Хурдал гээд байхад даа! Тоглолт нь дуусчихсан байна шүү дээ, Тэхёноос л болж байгаа юм"
Найзынхаа гомдолтой хоолойд ёжтой инээмсэглэсээр
"Жонгүгийн бардам зан түүнийг хожигдохыг зөвшөөрөхгүй шүү дээ"
Өөртөө хэт томдсон өмд, футболк өмссөн залуу бусдын харцыг өдөхдөө бэлдэж, нарийхан бэлхүүсээ тодотгох гэсэндээ гарандаа байх боолтоор том футболкынхоо үзүүрийг мушгин боох ба түүний арьс тийм ч их гарахгүй хэрнэ навсайсан хувцастанаас үгээр хэлэмгүй халуухан нэгэн болж хувирах нь тэр.
Буржгар урт үсээ сэгсийлгэн дараагаар нь жигтэйхэн маягтайгаар нэг талынхаа үсийг чихнийхээ араар хийх агаад энэ бүхнийг нь ажиглавал нэг зүйл хийх гээд л тэрэндээ бэлдээд байгаа бололтой.
"Хөөе хөөе! Танай найзын чинь харц нэг л өөр болоод явчихлаа шүү. Хусог аа бариад аваарай, алдчихвал дахиад л хүмүүсийн амны бай болно-"
Жиминыг үгээ дуусгаж амжилгүй Тэхён үзэгчийг сандал даван гүйгээд явчих нь тэр.
"Новш гэж! Хэлж дуусаагүй байхад л"
Талбайгаас метр хэртэй өндөрт орших үзэгчийн талбайгаас Тэхён сурцтай гэгч нь үсрэн бууж итгэл төгс хэн нэгний зүг алхаж эхэллээ.
"Хүүе Ким Тэхён, чи энд юу хийж-" гарахдаа бэлдэж байсан багийнхнаас нэг нь ам нээхэд Тэхён хурдаа нэмж зорьсон нэгнийнээ өмнө ирэн
"Ялсанд чинь баяр хүргэе"
Эелдэг хэрнэ сээтгэнүүр хоолойнд Жонгүг чимээгүйхэн толгой дохин зөрөх гэхэд үл таних дулаахан гар хацрыг нь шахан юу болоод байгааг анзаарах завдалгүй Жонгүгийн уруулд өөрийн уруулаа нааж орхисон юм Ким Тэхён гээч.
Багийнхан, найзууд нь ч гэлтгүй зааланд байсан бүхий л хүний анхаарлыг өөр дээрээ татчих нь тэр.
Гэнэтийн үнсэлтээ дуусгахдаа Тэхён зүгээр ч нэг холдсонгүй Жонгүгийн уруулыг долоон авах төдийд чангаар дуу алдах хоолойнууд энд тэнд сонсогдоно.
"Энэ шагнал чинь!"
Hhe hicheel dunguj amarj baigaa c, surguulia sanasan c ymu high school romance ehluulchihlee, ehnees in helehed neg ih olon heseggu, neg hesgiin dundaj ug c tsuuhun bn baih kk, ta hed min setgegdelee sain uldeevees, one day one part challenge aa ehluulsendee c gemgueeee💕🙋🏻👧🏻
YOU ARE READING
Kneel to me |VK
Hayran KurguЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...