Өдийг хүртэлх Жонгүг өөр байсан юмсан, ширүүн хэрнэ энхрийлээд л байгаа мэт хоолойгоор ярьдаг байсан атал одоогийн түүний төрх Тэхёны мэддэг нэгнээс тэс өөр байна.
"Хэлж байгаа үгийг чинь би л ойлгохгүй байна уу?"
Саяхан л гайхаад амнаас нь үг унахгүй байсан бол одоо уурандаа дэлбэрэхэд ч бэлэн байна.
Жонгүг бөмбөгөө хаяж түүний урд ирсээр
"Тэхён, чамаас ялгаатай нь би чиний талаар мэддэг болоод удаж байна. Дур нь хүрвэл өөрийн болготлоо араас нь гүйж сонирхохол нь буурчихвал хог хаяж байгаа юм шиг л үл тоодог. Энэ бол чиний зан. Үүнийг мэдсээр байж чамд бүх сэтгэлээ зориулж чадахгүй нь"
Хэлсэн үгс болгонд нь зэвүүцэхдээ Тэхён уруулаа тас хазан зогссоор ердөө түүний хэлэхийг л сонсож байлаа.
"Намжүны гэрт болсон үдэшлэг дээр чамаас аль болох хол байхыг хүссэн ч байдал миний хүссэнээр эргээгүй. Тийм ээ, үнэн. Надад чамтай байх таалагдсан. Намайг гэх чиний тэр их сэтгэл, түүнд нь өөрийгөө барьж дийлэлгүй дурласан ч... би чамайг мэднэ шүү дээ.
Надаас уйдчихвал, чи шинэ зүйл олчихвол чиний хувьд би мартагдаад л үлдэнэ.
Харин би? Чамайг хүлээгээд л..., хамт байсан дурсамждаа идэгдээд л, тамд унах байлгүй. Надад тийм зориг алга"
Хэлсэн үг бүр нь Тэхёнд гагцхүү инээдтэй л санагдаж байлаа. Өвөртөө оруулах гэж ардаас нь гүйдэг, өөрт нь биш биед нь л шунадаг хүмүүст шанг нь л өгсөн байтал бусдын сэтгэлийг нүдээ цавчих ч үгүй сийчдэг нэгэн шиг ярьсанд нь.
Жонгүг мэдэхгүй шүү дээ, мэдэхгүй. Намайг хайрлах болов уу гэж найдвар тээж хэн нэгнийг шохоорхсоныхоо төлөө ердөө биеийг нь хүсэх хэн нэгний шунал эцсийн замд түүнийг хүлээж байх ямар сэтгэл өвтгөсөн мэдрэмж гэдгийг.
Энэ хүн чин сэтгэлээсээ намайг гэх болов уу гэж бодохоо ч больж итгэл алдрах шахахдаа тэр Жонгүгтай учирсан юм. Нүднийх нь урд л халамжилж санаа тавьдаг бус чин сэтгэлээсээ түүнийг зүгээр эсэхийг асууж, юу таалагдаж юу таалагдахгүй байгааг мэдчихээд дараагийн удаа анхаарал хандуулж өгдөг, өөрийг нь гэх тийм халамжийг л Тэхён хүсэж байсан шүү дээ.
Арайхийн өөрийг нь хайрлах нэгэн гарч ирлээ гэж бодож байсан атал ердөө ойр тойронд нь эргэлддэг хог новшнуудтай өөрөө өөрийгөө адилтгасанд нь уур ч хүрэх шиг.
YOU ARE READING
Kneel to me |VK
FanficЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...