17

1K 175 18
                                    

"Зүгээр үү, хөгшөөн?"

Хүйтэн өнгө аясаар заалыг чимээгүй болгосон нэгэн хээв нэг хоолойгоор Жонгүгт анхаарал тавих нь сонсогдоно.

"Зөөлөн эд гэмтчихсэн байна гэнэ лээ, хэсэгтээ л бөмбөгнөөс хол байх нь"

Намжүн толгой сэгсэрсээр санаа алдаж

"Бөмбөг гэнэ шүү, гэснээс тэр ямар галзуу нь байсан бэ? Гу Тэхён...? Тэхёг?"

Боолгуулсан гараа эргүүлж тойрон харах Жонгүг инээд алдсаар "Чи Тэхёгыг санахгүй байгаа юм уу? Найз охиныг нь булаачихлаа гэж ирээд нэвширтлээ зодуулчхаад Юнгигийн өвдгийг тэвэрч гуйгаад хайртай гээд байсан охиноо өлөгчнөөр дуудаад хараагаад эхэлдэг..?"

Нүднийх нь урдуур бүхий л дурсамж нь эргэлдсэнд Намжүн амаа дарсаар инээд алдахгүйг хичээх нь тэр.

"Тэр үед Юнги хэтрүүлчихсэн болохоор гэмшээд ч гэх үү тиймхэн санагддаг байсан юм. Гэтэл бүр багадуулчихсан бололтой, хөлийг нь хугалчихдаг байж уу? Тэгсэн бол тийм зоригтой үйлдэл хийж чадахгүй доголоод явж байх байсан юм"

Мөрийг нь зөөлхөн товших хүрэлтэд эргэн харвал Намжүний нүдэнд гал ассан харагдах ба тэрээр аюултай гэгч нь жуумалзсаар "Одоо ч оройтоогүй байна"

Бусдын хувьд амьдралынхаа туршид тэгтлээ олон хараад баймааргүй гэнэтийн галзуу үйлдэл байсан боловч ухаан мэдрэлээ алдталаа хэн нэгэнтэй үзэлцэх нь энгийн үзэгдэл болсон Жонгүгт зөөлөн эд мэтийн гэмтэл юу ч биш байлаа.

"Бурхан минь, Намжүн наад харцнаас чинь би ч айж байна шүү-"

Хаалганы чимээгээр Жонгүг дуугаа хурааваас Тэхён хаалганы цаанаас цухуйж харагдах ба Жонгүгийг уураа барьж дийлэхгүй байх вий гэсэндээ өрөө рүү нь оролгүй гаднаас нь ажиглан зогсож байлаа.

Намжүн явах болсон талаараа хэлж өрөөнөөс нь гарахдаа Тэхёныг түлхэн оруулж хаалгыг нь тас хийтэл хаах нь тэр.

"Х-ххэ...?"

Тэхён хэлэх үггүйдээ толгойгоо маажсаар муухан инээх бол Жонгүг хойш налан сууж түүний үйлдэл бүрийг нь ажиглана.

"Надад хэлэх зүйл байхгүй юу?"

Тэхён хамаг хурдаараа толгой сэгсэрсэн ч удалгүй чадлаараа толгойгоо дохиж эхлэв.

Ярь л даа гэх шиг хөмсгөө өргөхөд Тэхён хоёр хуруугаараа тоглосоор түүний өмнө тулан зогсож

"Н-нөгөө, Тэхёгтай өмнө нь хальт харьцаж байсан юм... удаа ч үгүй. Хэдхэн долоо хоног л болсон"

Kneel to me |VKWhere stories live. Discover now