07

1K 200 58
                                    

Тэхён өөрийг нь тэврэх гарыг бяцхан чимхэж байсан ч Жонгүг тавихгүй байсанд бууж өгсөөр ам нээн "Танихгүй залуугаа ингэж тэврээд байвал эцэс сүүлд нь гав л зүүх байх даа өөрөө"

"Гав зүүмээргүй байгаа болохоор..." Жонгүг жиг жуг инээсээр түүнийг энгэрээсээ холдуулж явах замыг нь тавьж өгөх нь тэр.

Түүнд энэ орчин нөхцөл таалагдахгүй байсан ч түүний ээлжээр энэ тоглоом дуусчхаагүйг мэдэж байсанд багийнхаа талд очин зогсож хамаг бүхнээрээ Хусогыг дэмжиж эхлэв.

Мэдээж түүнд тэгтлээ дэмжээд байх хэрэг байгаагүй л дээ, үнэхээр л нөгөө бүжигчнийхээ хийсэн хөдөлгөөн бүрийг хавь илүү чанартай хийж үзүүлэх Хусог бараг л түүгээр наадаж байсан гэхэд болно.

Бүгд л дуу нэгтэй санал нэгдэж, Повер баг үнэмлэхүй ялалт байгуулсаар нөхөрсөг өндөрлөг үүгээр дууссан юм.

Багийнхан нь эхнээсээ хувцсаа сольсоор гарах бол өөрийнх нь дүрэлзсэн мөчийг унтрааж орхисон өнөөх охинд Тэхён дургүйлхэж, зэвүүцсээр яагаад ч тайвширч чадахгүй байх ажээ.

Түүний хувьд бүжиг амьдралынх нь томоохон хэсэг, магадгүй бүхий л амьдрал нь. Хором мөч бүхнийг нандигдаж, секунд доль тутамд бүхнээ гаргах гэж хичээдэг түүний хичээл зүтгэлийг нь зүгээр л нэг хэн нь мэдэгдэхгүй охин орж ирээд баллахаа алдсан гэхэд буруудахгүй.

"Одоог хүртэл уурласаар байгаа юм уу?"

Доогтой түүний хоолой

Тайвширч чадахгүй байгаа шалтгаан нь энэ хүн ч байж болох юм. Бусдын хатгалгаанд хэт ташаарч, өөрийг үл таних нэгэн гэсэнд Тэхёны бардам зан хөдлөөд ч байгаа юм болов уу?

"Шоглох гэж ирээ юу?"

Дургүйхэн, намуухан хоолойнд нь Жонгүг инээд алдсаар түүний хажууд ирэн сууж

"Үнэхээр ууртай, шартай, эгдүүтэй хүн юм аа чи?"

Амлаж байна саяхан л Ким Тэхёны уур дээд цэгтээ хүрчихсэн байсан юм шүү. Яахав одоо байдал жаахан өөр байгаа ч гэсэн

"Хммф, хэлсэн үгэнд нь итгэж ч чадахгүй нь. Өөрөө үнэхээр мундаг жүжиглэдэг юм байна лээ"

Түүний үгэнд итгэсэн хүн арай ч байхгүй байлгүй дээ. Би лав тэд нарын оронд байсан бол явалдчихаад худлаа бурж байна л гэж бодох байсаан...

Kneel to me |VKWhere stories live. Discover now