Өглөөний долоон цагт сурагчгүй сургууль хоосон оргих ч гурван давхарын булангийн ангиас жигтэй чимээ гарч байлаа.
"Жон Жонгүг! Намайг эрт ирвэл сайн хүү байсны минь төлөө үнсэнэ гэсэн биз дээ?"
Жонгүг инээд алдсаар түүний нурууг нь цээжиндээ наан бэлхүүсээр нь гараа явуулж "Чи өчигдөр тэр үнсэлтээ хулгайлчихсан шүү дээ"
Тэхён юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй бувтнаж бувтнаж тэврэлтээс нь салахыг оролдоход "Сахилгагүйтээд байвал жинхнээсээ ямар ч үнсэлт байхгүй шүү ноён Ким?"
Хэлсэн үгийг нь сонсохдоо тийчгэнэхээ больж томоотой гэгч нь тэврүүлэн зогсохтой Жонгүгийн уруул хүзүүнд нь мэдрэгдэж бэлхүүсээр нь тэвэрч байсан гар цамцан дотор нь орж ирэх нь тэр.
Хүзүүнд нь ирэх томоогүй үнсэлтүүд гүнзгийрч эхлэхэд Тэхён хөнгөхөн түүнийг түлхэж Жонгүг рүү эргэн харсаар "Ямар нэгэн тэмдэг байхгүй!"
Ширээ налж зогсох залуу жуумалзсаар толгой дохиж нурууг нь зөөлхөн гэгч нь маажихад Тэхёны хоёр нүд бүлтийтлээ томорч Жонгүгийг нударсаар
"Ямар сахилгагүй юм бэ? Боль гээд байхад"
"Үнсэхгүй гэхээр уурлана, үнсэхээр бас уурлана. Зүгээр суухаар чамайг тоосонгүй гээд зүгээргүй байхаар сахилгагүй гээд"
Хөмсгөө өргөсөөр эгдүүтэй залуугаараа тоглох гэхэд Тэхён яриаг нь таслан хүзүүгээр нь гараа ороон тэвэрч "Чимээгүй бай! Одоо миний хэлснээр хийнэ за юу, чи"
Өглөөг нялуухан эхлүүлсэн тэрээр хичээлийн цаг болоход Жонгүгаас салж ядсаар дурамжхан анги руугаа явлаа.
"Багшаа,Ким Тэхёныг! Тэхёныг оруулчих аа!"
"Тэхён аа?"
Ангийн багш нь түүнээс зөвшөөрөл хүсэх шиг нэрийг нь дуудахад Тэхёнд болохгүй гэсэн зүйл байхгүйд зөвшөөрөх нь тэр.
"Хичээл тараад спортын зааланд шүү"
Товлосон цаг болж зааланд ирэхэд өдөржин харахыг хүссэн хүн байх агаад Намжүн ч хажууд нь байлаа.
"Тэхён? Юу хийж яваа юм?"
"Сургуулийн хачин жигтэй тэмцээнд орох гээд л"
Намжүны инээд заалаар нэг хадаж "Чамайг иймэрхүү зүйлд орно гэсэн хөх инээд хүрч, хөхний булчин чангарчихлаа байна"
Тэдний сургууль сурагчдаа идэвхтэй байлгах үүднээс долоо хоног бүр багахан хэмжээний шагналтай тэмцээнүүд зохиогдож байгаа юм. Энэ удаад гар дээрх суниалт. Анги бүрээс заавал ч үгүй нэг хүүхэд оролцох ёстой ба арван жилийн аав ээжийнхээ халааснаас мөнгө авдаг сурагчдад энэ жижигхэн арга хэмжээнүүд ёстой л диваажингийнх нь хаалгыг нээж байгаа гэхэд болохоор.
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...