08

1.2K 210 67
                                    

Үнэндээ сүүлийн хэдэн долоо хоног Тэхёны хувьд адал явдал, аз жаргал зэрэг тохиогоод байгаа гэх үү дээ. Учир нь тэд нөхөрсөг тулааны өдрөөс хойш боломж олдох төдийд л энд тэнд нуугдаж бие биенээ амтлах гэж дайрдаг болчихсон юм.

Хэдэн өдрийн өмнө Жонгүг Тэхёныг үүрээд сургуулиар явсан ч дахиж бусдын нүдэнд хамт байж үзэгдээгүй тэднийг бүгд л мартчихсан нь ойлгомжтой.

Саяхан л тэд сургуулийн захирлын өрөөнд нэг нэгнээ идэхээ шахсан. Бурхан минь гэж! Үнэндээ хоёулаа шилдэг сурагчаар шалгарсан гэж сургуулийн захиралд дуудагдаж сайнаар хэлбэл хэсэгхэн хоосон үлдсэн өрөөг ариг гамтай ашигласан гэх үү дээ.

Ер нь л сүүлийн үеийн түүний зуршил Жонгүгийн үнсэх болчихсон гэж болно.

Жимин ангид унтах Тэхёныг нударсаар сэрээн "Хөөе! Жонгүг та хоёрын дунд юу болоод байгаа юм?"

"Юу? Хэн юу? Яасан гэнэ ээ?" нойргүй хоносон тэрээр Жимины хүчтэй сэгсрэлтэд бие нь сэрсэн ч сүнс нь арай ирж амжаагүй юмсанж.

"Өчигдөр хичээл тарсны дараа Жонгүг нэг хүнийг дагуулаад гурван давхарын агуулахын өрөө-"

Тэхён шууд л амыг нь таглан авч "Чшшш..."

Сандрах нэгний нууцыг мэдсэндээ Жимин чөтгөрлөг инээд тодруулсаар "Та хоёр яг яагаад байгаа юм-"

Түүнийг яриаг таслан хаалганы цанаас Тэхёны нэрийг хашхиран дуудаж эхлэх нь тэр.

"КИМ ТЭХЁН! ГАРААД ИР!"

"Юу болоод байгаа юм бэ?..."

"Тэхёныг дуудаад байна шд"

"Тэхён аа..."

Ангийхан нь бүгд л түүнд санаа зовох бол Тэхён хэнэг ч үгүй инээсээр ангиасаа гарахад танил хэрнэ дотно биш царай угтан авлаа.

"Уйдаа юу?"

Тийм ч таатай биш нь илт гэлээ ч Тэхён тайван байх гэж хичээж байгаа нь тодхон харагдана.

"Бузрын өлөгчин! Яаж найз охинтой залуугаа оролдоно гэнэ ээ!"

"Наад бусдын доор хүслээрээ ордог зангаа тэр дорд хүмүүстээ л гарга! Ким Тэхён"

Ар ардаасаа ирэх гэнэтийн бусармаг үгэнд толгой сэгсэрсээр зөв сонссон эсэхтэй эргэлзэж байлаа.

"Энэ сургуулийнхан мэдэхгүй гэж үү? Чи их алдартай биз дээ? Явдалтайгаараа? Арай ч хүний хүн рүү шунана ч гэж бодсонгүй!"

Үнэхээр энэ охин түүнд нэг үг хэлэх ч боломж өгөхгүй түүн рүү дайрсаар л байна.

"ХАРААЛ ИДЭГ! Чимээгүй бай, олигтой тодорхой яриадах!"

Тэхён дотроо айж байлаа, Жон Жонгүг хэн нэгнийх байх вий гэхээс

"Одоо бүр мэдэхгүй царайлж байх шив!! Новш минь надад чиний завхай явдлын бүх нотолгоо байгаа!"

Ардаа барьсан малгайтай цамцаа газар шидлэн, удалгүй түүний нэрийг сийлсэн энгэрийн тэмдгийг гарган чулуудах нь тэр.

"Ойрд бүр нэг л өөр болчихоод байсан юм! Чи л байсан юм байна л даа. Яаж ийм хүний үнэргүй байж чаддаг байна аа"

Тэхёны нүдэнд гагцхүү Жонгүг л үзэгдэх ба газарт хэвтэх энэ цамц яалт ч үгүй саяхан Жонгүгийн өмсөж ирсэн цамц мөнөөсөө мөн. Энгэрийн тэмдэг ч гэсэн Жонгүгтай солилцсон шүү дээ.

Өдий хүртлэх Жон Жонгүг түүгээр тоглож байсан хэрэг үү?

"Нэг муу цамц, энгэрийн тэмдэг...? Юу нотолно гэж ингэж том дуугарч байгаа юм?"

Байдал яаж ч эргэсэн байлаа Тэхёны ихэмсэг бардам зан өөрт нь ирэх энэ их доромжлолыг зүгээр суугаад хүлээж авч чадахгүй!

"Ичих нүүр ч байхгүй байх нь ээ! Чамайг миний найз залуутай хамт агуулахын өрөө рүү орж байгаа бичлэг чинь ч байгаа!"

Тэднийг ажиглан зогсох хүмүүс бүгд л Тэхёны талаар ярьцгааж, зарим нэг нь бичлэг ч хийж харагдана.

"Бэлтгэлийн өрөөнд шимүүлчихсэн ухаан мэдрэлгүй байхыг чинь ч харчихсан, зааланд юу хийж байгааг нь асуусан зүгээр л бүжиглэхийг нь харсан ч гэх шиг. Бузар амьтад!"

Энэ бүхэн худлаа байсан юм гэж үү? Жонгүгийн тэр дулаахан тэврэлт, хагарчхав вий гэлтэй элбэхэн хүрдэг хүрэлтүүд, үргэлж хэлээд байдаггүй ч хаа нэгтээ амнаас нь гардаг өөрийг нь өхөөрдсөн үг, хацрыг нь улайлгахад хангалттай хэдхэн үгс бүгд хуурмаг байсан байх нь.

Сургуулийн бараг бүхий л хүүхдүүд цуглачихав уу гэлтэй шахцалдсан олон дундаас Жонгүг зүтгэсээр урагш гарч ирвэл Тэхён болон Мина өөд өдөөсөө харан зогсоцгоосон байлаа.

Энэ бүхний эхлэл тэдний урд гарч ирэхэд Тэхён баярлах, гуниглахын алийг гэхээ мэдэхгүй байх бөгөөд хэрвээ энэ бүхэн, түүний ярьсан болгон үнэн байвал яах юм бэ? Арай гэж өөртөө тохирсон нэгнийг оллоо хэмээн бодсон атал, өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлах нэгнийг л хүлээсэн байтал хэн нэгний нууц амраг гэх нэршил л түүнийг хүлээж байсан юм гэж үү?

Hahaha, za tgel bainga unseltseel, evlereldeeeel  baijihin gej yu baisi dragin hesgee huleej ydah baih gj bodood udurhun oruullaa kiss🌝❤️ Ta hed end inged mina ged hen c yum anh garj irsn nernees blood stressdjihed bi ineegeel baijin kkk

Draginh +110v, 50c hhe🌝

Kneel to me |VKWhere stories live. Discover now