19

1.5K 194 58
                                    

"Чи энд юу хийж яваа юм?"

Мингюү Тэхёны гарыг зөөлхөн атган авч "Сайн сууж байсан биз дээ?"

Тэхён өмсгөө дээш доош болгосоор дургүйхэн гараа мултлан "Намайг соносхгүй байгаа юм уу? Энд юу хийж яваа юм гэж асуугаад байна"

"Гэнэт хүрч ирээд их гайхсан уу? Уг нь ирэхгүй гэж бодсон боловч... үнэхээр чамайг харахгүй бол болохгүй байсан юм"

Тийм ээ, энэ чинь л Ким Мингюү шүү дээ, намуухан хоолойгоороо бусдын сэтгэл зүрхийг эзэмдчихээд хүссэн бүхнээ хийлгүүлж, бүтээсэн ертөнцдөө хаан шиг амьдардаг нэгэн

Тэрээр ахлах ангийн нэгдүгээр ангид байх үеэсээ танихын аргагүй нэгэн болчихсон байв. Арга ч үгүй биз хоёр жил өнгөрчихсөн шүү дээ.

"Надтай тоглоод байгаа юм уу? Эсвэл үнэхээр өөрийгөө гаж донтон шиг үйлдэл хийгээд байгааг мэдэхгүй байна уу?"

"Чамд тухгүй санагдуулах гэсэн юм биш ээ"

Түүний хоолой хэзээд энэ дэлхийн хамгийн эелдэг нэгэн шиг сонсогддог, инээмсэглэж байгаа нь ч ялгаагүй, гэсэн ч өөрийнх нь бодсон зүйл яг хүслээр нь л явж өгөхгүй бол түүний жинхэнэ төрх шуудхан л нүүрэн дээр нь гарч ирнэ дээ.

"Тухгүй санагдаагүй ээ"

Богинохон хариултад том биетэй залуу чихэндээ хүртэл инээмсэглэх бол

"Согтуудаа бөөлжсөн бөөлжсөө харж байгаа юм шиг санагдаад яг огих нь Ким Мингюү"

Авиа ч гаргаж чадамгүй ширүүхэн үгэнд нь Мингюү газар ширтсээр зогсох агаад ой гутмаар доромжлуулсан ч байгаа газраасаа алхам ч хөдөлсөнгүй.

"Жонгүгтай найзууд гэсэн байх аа? Өмнөх явдлаа ярьдагсанж уу нуудагсанж уу чиний дур. Харин өнөөдөр надтай уулзсан талаараа ам нээх л юм бол би ч өөрийгөө яахыг хэлж мэдэхгүй нь"

Тэхёныг үгээ хэлж дуусахтай утас нь дуугарч харвал Жонгүг залгаж байв.

"Ммм, дөнгөж сая салчхаад юу болсон юм?"

"Гэртээ орсон юм уу?"

Секундын өмнө өөрийнхөө хамаг уур уцаарыг барж байсан нэгэн бяцхан инээмсэглэл тодруулан утсаар ярихдаа урдаа зогсох нэгнийг ч мартаж орхижээ.

"Тэгэлгүй яахав дээ. Чи хаана яваа юм?"

"Үнэхээр буцаж явах гэсэн ч хөл хөдөлж өгөхгүй, танай давхар луу гарч байна. Хальт гараад ир"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 24, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Kneel to me |VKWhere stories live. Discover now