Тоглолт эхлэхэд эхний үеээсээ л Жонгүг шууд гарч ирэх нь тэр. Уг нь сүүл хавиар оноогоо хамгаалах гэж ордог ч энэ удаад юу болсон юм гэмээр.
Нэгдүгээр үе эхэлж таван минут ч өнгөрөөгүй байхад шүүгч шүгэл үлээн
"97 дугаартай Жон Жонгүг алдаа!"
Жонгүгтай мөргөлдөн газар унасан хүүхэд шууд л босч ирээд түүнтэй тулан зогсож
"Бэртэлгүй тоглоё гээд хуцаад байсан. Ямар новш нь вэ?"
Түүний хатгах мэт ярианд Жонгүг хэлээрээ хацраа түлхэж, хөмсгөө зангидсаар
"Хүч чинь хүрээгүй бол битгий гомдоллоод бай"
"Юу гэнэ ээ?"
Өнөөх залуу түүн рүү давшихад багийнхан нь зогсоохоор араас нь татах бол Жонгүг үзээд алд л даа гэх шиг зогссон газраасаа хөдлөхгүй байлаа.
Худлаа инээгээд байсан хардсандаа шатаж байгааг нь хар л даа. Хөөрхөн гэдэг нь
Саяхан л түүнийг хог новшоор нь дуудаад хараагаад байсан хэрнэ, тавхан минутанд өмнө нь тийм зүйл хэлж байгаагүй мэт л өхөөрдөж байх чинь вэ?
Нөгөө талд дасгалжуулагч нь хараал урсгасаар "Ингээд л Жон Жонгүгийг эхний үе дээр гаргаж болдоггүй байхгүй юу! Новш гэж, нэг үе нь ч дуусаагүй байхад даа"
Тоглолтын үед хүчээр илүүрхэж алдаа хийх нь түүний хувьд байж болох хамгийн энгийн зүйл
Жонгүг тоглогчийн хувиар нилээдгүй ширүүн тоглолттой нэгэн, хүчээ үзэх тал дээр харин ч ёстой бууж өгөхгүй шүү. Үүнээсээ болж хэзээ ч тоглолтын эхний хоёр үед гардаггүй, гарчихвал үнэндээ таван алдаа авах түүний хувьд юухан ч биш. Сүүлийн минутанд нөгөө багтаа бариулчихсан байдалд Жонгүг талбайд гарч чадахгүй тэр нөхцөл байж болох хамгийн адгийн нь.
"Шүүгчээ солилцоо!"
Эхний үе Жонгүгийн алдаагаар өндөрлөж хоёр болон гурав нүд ирмэхийн зуурт л явагдлаа. Хоёр дахь хагас дуусахад Жонгүг бие ээ халаасаар гарахдаа бэлдэх бол дасгалжуулагч нь алдаа хийж болохгүй талаар нь үглэсээр л.
Түүний тоглох үед тоглоомонд оролцоход унтарч байсан тоглолт сэргэж эхлэн тэдний баг оноог түйвээж эхлэх ажээ.
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...