"Миний идмээр байсан бүх зүйл байх чинь, яаж мэдсэн юм?"
Асуултаас нь бултах шиг сэдвээ өөрчлөхөд Жонгүг өөрийнх нь сториг харуулж арын өнгийг нь соливол баахан хоолны нэр биччихсэн хар өнгөтэй үгнүүд тодрон харагдах нь тэр.
"Өөрөө идэхийг хүссэн бүхнээ биччихээд, одоо болохоороо яаж мэдсэн юм гэнэ шүү"
Зүгээр л санаандаа орсон зүйлээ бичээд оруулсан ч анзаарах хүн байхгүй гэж бодож байсан юмсан
Суудал дүүрэн идэх зүйлээс нь сонгож ядан, арайхийн бургерийг нь авах түүний үйлдэл бүрийг Жонгүг ажигласаар чимээгүйхэн сууна.
Нүдийг нь хаах хөвсгөр үсийг нь хойшлуулж "Амттай байна уу?"
Толгой дохьсоор дахин нэг том хазсаныхаа дараа өөр лүү нь сарвайхад Жонгүг толгой сэгсэрч "Би шөнө юм идэггүй"
"Хммф, энэ нэг муу хазалт юу л болов гэж"
Гомдонгүй хэлсээр бургерээсээ хазах бол Жонгүг хацрыг нь хөнгөхөн илсээр "Миний амттан тусдаа байгаа"
Шар үс нь босч бие нь жирс хийхэд Тэхён гарыг нь зөөлхөн чимхсээр
"Хэн чамд ийм аюултай үг зааж өгсөн айн!"
Эрхлэнгүй зөөлөн хоолой дотрыг нь гижигдэх шиг болоход Жонгүгийн инээд улам л томорч хацрыг нь илсэн хэвээр
"Болихгүй юу? Айн! Ингээд байвал буучихна шүү би"
Машинд чангахан инээд сонсогдох шиг болж
"Харих замаа мэдэх юм уу?"
Ингээд л! Ингэх гээд л хаа байсан миний мэдэхгүй газар намайг чирээд аваад ирсэн юм байна л даа. Балиар санаатай амьтан
Яаж ч мэдэхэв дээ, ирэх замдаа зөвхөн Жон Жонгүгийг ширтэж ирсэн хүн. Гэрийнх нь хажууд байлаа ч төөрөх биз.
Хэлэх үггүй болсондоо Тэхён бууж өгөн дуугүй гэгч нь хацраа илүүлсээр суух агаад энэ удаа яалт ч үгүй түүний ялагдал.
Үгнээс алхам ч зөрч чадахгүй түүнийг харахдаа эгдүү нь хүрсээр илж байсан хацраа чимхэж орхих нь тэр.
Гэнэтийн өвдөлтөд нүд нь байдгаараа томорсон Тэхён хацраа дарсаар "Яаж байгаа юм?"
"Эгдүүтэй байсан болохоор чинь л..."
YOU ARE READING
Kneel to me |VK
FanficЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...