02

1.1K 191 16
                                    

Тэдний энэ төвөгтэй ч гэх үү будлиантай ч гэх үү энэ харилцаа сарын өмнөөс эхэлсэн.

Өмнө хэлсэнчлэн Жон Жонгүгийг бүгд мэднэ. Одоо харин хүмүүсийн нүднээс огтхон ч айж эмээдэггүй Ким Тэхён гээчийн талаар багахан ярилцацгаая.

Тэр ч мөн адил энэ жил арван есөн настай. Жонгүгаас чимх хэрийтэй намхан нэгэн, тэдний өндөр хоорондоо төдийлөн ялгаа байхгүй ч биеийнх нь хэмжээнд бол юун төдийхөн өдийхөн. Тамирчин хүн учир яалт ч үгүй Жонгүг масс ихтэй, өөртөө таарсан шөрмөслөг нэгэн, болоо ч үгүй нүдээ баясга гэж заяасан юм уу гэлтэй хувцсаа нидрүүлэгдээд угаачихмаар найман гайхал ч бий.

Харин Тэхён бол бүжигчин, нарийхан бэлхүүс, зузаан гуя, тэр болгон зарлаад явдаггүй ч хэнээс илүүтэй сайхан өгзөг түүнд бий. Царайг нь бурхан урлаж, биеийг нь чөтгөр сийлсэн мэт тэрээр бидний төсөөлөлд оршдог сахиусан тэнгэрийн дүр зурагтай ихээхэн ойролцоо хүн.

Түүний царайлгыг магтахад хэлний чадамж дутах ч түүний эргэн тойрныхонд энэ нь тийм ч чухал биш байсан юм. Өөгүй царайг нь ч мартагдуулахаар их сахилгагүй дэвэн дэлхий өөрийнх нь мэт дураараа, болоо ч үгүй өөртөө хэтэрхий өндөр хана босгочихдог хэрнэ ээ сээтгэнүүр гэж жигтэйхэн.

Нэг л юманд шуначихвал тэрийгээ өөрийн болгохгүй л бол санаа нь амардаггүй нэгэн гэхэд болно. Харин энэ удаагийн шунал нь Жон Жонгүг байсан юм.

Хүндхэн бэлтгэлийн дараах нойтон буржгар үсээрээ нүдээ халхалсан халуухан залууг харах даа л хэдийн Тэхёны шүлс гоожиж, нүдэнд нь оч гялалзсан гэдэг.

Нэг багт тоглодог өөрийнх нь найзууд түүний аминд орсон төдийгүй тэднээр дамжуулж хамтдаа нэгэн орой ууж суух боломж үүссэн юмсанж.

"Намайг Тэхён?"

Анхны уулзалтан дээрээ л өөртөө итгэлтэй нь аргагүй түүний урд ирж, гараа сунгахаас Жонгүг итгэлгүйхэн толгой дохьсоор

"Жонгүг Жон"

Намжүний суудлыг булаах шахуу аваад түүнийг найрах дараагийн төлөвлөгөөндөө орлоо.

"Танай дугуйланд манай хоёр ч найз явдаг, тийм байтал чамтай танилцаагүй нь хачирхалтай юм аа"

Ахиад л өнөөх идэвхгүй толгой дохилт! Амнаас нь унах хэдхэн үгс хангалттай түүний уурыг барж байхад робот мэт энэ толгой дохилт жинхэнээсээ галзууруулахад ганц алхам дутаана.

Жонгүг амнаас унах үгсдээ харам байсан ч ам руу нь орох хатуу ундааг таатайгаар хүлээж явж байлаа. Зальт үнэгэнд хүслээрээ согтож буй тэр, урхинд нь өөрөө л гүйж ирэх шиг санагдах ба, ганц удаа амтлаад үзчихвэл түүнийг гэх сонирхол нь буурчих байх гэсэндээ Тэхён өнөө шөнө болох бүх зүйлд бэлэн байв.

Өдөр дуусч шөнө эхлэхэд тэрээр өөрийн ахархан бодолдоо ам барьсан юм. Тоочиглосон залууд үнсүүлэн зогсох Тэхён, өмнө хэзээ ч мэдэрч үзээгүй мэдрэмждээ автахаа урьтаж мэдсэнгүй.

Шилэн хүзүүгээр нь гараа явуулж улам өөртөө шахах тэрээр халамцуу гэдэг нь тодорхой, хэл нь түүний шүдээр тоглох агаад хэтэрхий нойтон мэдрэмжид Тэхён ч өөрийн эрүүл ухаанаа алдах шахан арайхийн тэсэх бол эсрэгээрээ Жонгүг биеэ сул тавьж энэ мөчийг мэдрэхийг мэдрэн зогсоно.

Зөөлөн буржгар үсээр нь гараа явуулан тоглож футболк дотроор хэсүүчлэн нурууг нь илж таалах бол Тэхён түүний найман гайхлыг зөөлхөн маажиж өөрийгөө зугаацуулах аж.

Жонгүг өмнө нь таарч байсан хэн буйгаас ч тэс ондоо нэгэн байлаа. Хэзээ өмд рүү минь гар нь явах гэсэн бодол бус, зүгээр л өөрийг энхрийлэх үнсэлтэнд Тэхён хэлэх үггүй болсон аж.

Удаан гэгч нь үргэлжилсэн үнсэлт нь дуусгавар болж бие биенийхээ нүд рүү эгцэлж харах хоромхон мөчид Жонгүг ам нээн

"Цаашлаад хэрэггүй байх..."

Хэсэг хугацааны дараа харанхуй өрөөний хаалга дуугарч өрөөнд ганцаар үлдсэн Тэхён одоог хүртэл гайхшрал дундаа. Ийм зүйл түүнд бишгүй олон тохиолдож байсан ч тэр болихыг хүсдэг нь, тэр татгалздаг нь байсан юм.

Анх удаа л үнсэлтээс илүү зүйл хийгээсэй гэсэн нууцхан хүслийг нь бадраасан нэгэн, өөрөөс нь татгалзсан гэх үнэнд итгэж өгөхгүй байлаа.

"Мэдэх тусам бүр л сонирхол татаад байх юм аа... Жон Жонгүг"

Za hedulee c ter olni nuden der barii avaad unsdeg heseg hurtlee bas l hol baina daa hahah, ta hed maani idevhitei baiwl bi c bas hurdn hurdn shine hesgee uguul uguul mashindaal yvn❤️

Kneel to me |VKWhere stories live. Discover now