Дурамжхан буцаж ирсэн түүнийг харахдаа өнөөх хацар дээрээ үнсүүлдэг охин малийтлаа инээмсээр угтан авах ба сониучирхасаар
"Жонгүг юу гэхийм?"
Тэхён толгой сэгсэрсээр "Уурлачихсан юм уу гэсэн өөдөөс шинэ бай май яриад мэдэхгүй ээ"
Яриаг нь сонсохдоо Жэү савж унтлаа инээж "Болоогүй л байна даа Тэхён, наад Жонгүг чинь уурлачих юм бол тоглолтонд ордоггүй юм. Тоглолтонд нь нөлөөлчихнө гээд харин ч эсрэгээрээ хөөрөөд эхний үе дээрээ давхиж явна лээ"
Өөрөөс нь ч илүү мэдээлэлтэй түүнийг гайхахдаа, тодруулан асуух бол
"Бид хоёр хөрш болоо ч үгүй арван хоёр дахь жилдээ хамт сурч байгаа хүн шүү би, хахаха бодохоор л инээд хүрээд байх юм. Шинэ бай... хммм, наадах чинь ч чамайг нэг сайн мунхруулжээ"
Үнэнийг мэдсэн тэрээр шүдээ зууж дараагийн удаад хэд дахин чангаар хариугаа авахаа амласаар тэднээс явсан юм.
"Хөөе Жонгүг, хэдий болтол миний муу найзыг эвгүй байдалд оруулах гэсэн юм ай?"
Намжүн түүнийг хөнгөхөн түлхэж шоолох маягтай асуух бол Жонгүг урдах хоолоо идсээр
"Хөөрхөн болохоор нь ахиад жаахан харна аа"
"Юу?"
Байдал төсөөлснөөс нь өөрөөр эргэсэнд Намжүн ч урдах хоолоо хаян түүнтэй наалдах шахуу суусаар өшөө ярь хэмээх аж.
"Угаасаа хэн гэдгийг нь ч танихгүй охин харчхаад хардсандаа үерхье ч гэх шиг, хэн тэрнийг тийм хөнгөхөн бай гэсэн юм. Тэнэг үйлдэл хийхээр нь зөрүүлээд мангартуулчихсан юм"
Ким Тэхёнаас ч цөөн гардаг энэ дэггүй төрх Жон Жонгүгт ихээхэн зохих ба бүгд л түүнийг хувиралгүй сэтгэл хөдлөл багатай робот шиг нэгэн гэдэг нь ерөөсөө л худлаа цуурхал байсан юмсанж.
Өөрийн хүссэн болгоноо хийж амьдарсаар байгаад сүүлдээ тэрнээсээ ч залхаж, бүгд л түүний занг мэдэхдээ бууж өгдөг болчихсонд юмсыг сонирхох сонирхол нь буурч жил ирэх тусам өөрөө өөрийгөө тусгаарлахаар өдий зэрэгт хүрсэн юм. Амарханаар хэлбэл Тэхён унтаж байсан араатанг сэрээчихсэн гэх үү дээ.
Бусдыг хурдан хаядаг болохоор айж байна гэх мэтийн үгс нь бүгдээрээ л худал. Удаан хугацааны дараа арайхийн амьдрал нь хөгжилтэй болж ирж байхад тийм бодлогогүй үгс ерөөсөө ч зугаатай биш байсан юм.

YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...