Түүний өвөр дээр сууж өгзөгөө хөдөлгөх тэрээр яг үнэндээ Жонгүгийг байж ядуулах гэж хичээж байгаа мэт Тэхёнд харагдаж байлаа.
Бүжгийнхээ хэмнэлд бус Жонгүгийн хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг нь ажиглаж байгаа нь илт.
Дууныхаа хэмнэлтэй огт хоршихгүй байна гэдэг чинь бүжигчин хүнд байж болох зүйл гэж үү?
Жонгүг жуумалзсаар түүний хийх хөдөлгөөн бүрийг нь ажих агаад, хэт их өөрт нь мэдрэгдэх хүрэлтэнд сандрах бус харин ч тайван гэгч нь таатайгаар мэдэрч байгаа гэлтэй харагдана.
Түүнд оноогдсон нэг минут дуусах дөхөж сүүлийн арван секунд тоолж эхлэхэд Рүйн хөдөлгөөнүүд ширүүссээр, тэдний тойрон хүүхдүүдийн уулга алдах дуу улам л чангарсаар
Ая дуусч Рүй дүрсгүй зандаа баригдан Жонгүгийн хацрыг үнсэх гэхэд нэгэн гарч тэдний голоор зүсэх мэт орж ирэх нь тэр.
"ТҮҮНЭЭС САВРАА ТАТ!"
Саяхан л зааланд өөрсдийн хөөрлөө барьж дийлдэхгүй орилолдож байсан хүүхдүүд бүгд л чимээгүй болон тэдний голд зогсох нэгэнд анхаарлаа хандуулсан байлаа.
Рүй ч бууж өгсөнгүй муухай харсаар "Чи хэн болоод надад заагаад байгаа юм?"
"ЮУ?" түүний хоолой хардалтандаа галзуурчих шахаж байгаа хүн шиг сонсогдож, Жонгүг урьд өмнө төсөөлж байгаагүй байдалд орсон өөрийгөө шоолж байсан ч гаднаа ил гаргасангүй.
Тэхён уур амьгалыг нь бусниулж орхисон нэгний өмнө ирэн шүдээ зуусаар
"Одоо-хараал-идсэн-миний-ээлж! Чамаас болоод сүйрчихвэл-... Охин минь чиний сургуулийн амьдрал чинь цаашдаа тийм ч таатай байхгүй л болов уу..?"
Хэр барагтаа л уурлаад байдаггүй түүний уцаар дүүрэн төрхийг харахдаа бүгдийнх нь дотор арзайж, саяхан л киноны гол дүр шиг аашлаад байсан хэн нь мэдэгдэхгүй охины ирээдүйг бодсондоо багийнхан нь үтэр түргэн түүнийг заалнаас хөөв.
Нэгэнт уначихсан уур амьсгалыг багийнхан нь өргөх гэж хичээн ямар ч хамаагүй ая тавин бөөндөө тойрч өөрсдийнхөө чадварыг үзүүлсээр арайхийн гал дүрэлзэж байсан тэрхүү мөч рүү буцан очих нь тэр.
Микрофон барин зогсох тэдний нэг инээд алдсаар арын дуугаа намсгаж
"Бидний бүхний нүднийхээ өмнө алдах шахсан халуухан мөч рүү эргэн орцгооё. Повер багийн КИМ-ТЭХЁН!!!"
Хүүхдүүд хоолойгоо сөөтөл орилсоор түүнийг угтан авч, Тэхён ч инээд алдсаар нэг гартаа сандал чирэн гарч ирэх нь тэр.
YOU ARE READING
Kneel to me |VK
FanficЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...