Сургууль дотор Жонгүг Тэхёныг хөтөлсөөр алхах бөгөөд чихтэй болгонд хүрсэн Минагийн шуугианы ачаар тэдэн рүү харахгүй зөрөх өнгөрөх нэгэн байсангүй.
Бүгд л ам амандаа шивнэлдэж, Жонгүгийн араас үхэн хатан гүйдэг байсан охидууд өөрсдийн аядолоо харамласаар нулимс дуслуулж харагдах бол Тэхёнд санаатай байсан хүмүүс түүний занг нь мэдэхгүй биш, удахгүй дуусчих байх гэсэн бяцхан найдлага тавина.
Тэдний нэр бусдын амны зугаа болсоор хэдийн хичээл дуусч багш ангиас гарахад саяхан л чимээгүй болсон амнууд дахиад ажиллаад эхлэх нь тэр.
"Жонгүг ангийн гадаа Тэхёныг хүлээж байна"
Нэгнийх нь шивнээ чихэнд нь хүрч Тэхён харцаа чиглүүлбэл Жонгүг гартаа сүү барьчихсан түүнийг хүлээж байлаа.
"Өнөөдөр бэлтгэлтэй биз дээ?"
Цүнхэн үүрсээр хаалганы гадаа ирж яриа өдөхөд Жонгүг толгой дохьсоор гүзээлзгэнэтэй сүүгээ түүнд өгөн
"Бэлтгэлтэй болохоор хамт байж чадахгүй нь, болгоомжтой хариарай"
Өнөөдөр бүр нуль эгдүү байх чинь энэ хүн
"Ингэтлээ санаад тавиад л, би зүгээр дээ"
Жонгүг толгой дохьсоор хацрыг нь шүргэх шахуу үнсэж "Явлаа шүү"
Ард нь зогсох Тэхёны ангийнхан чангаар дуу алдацгааж бие биеэрээ тоглох аж. Зарим нь Жонгүг шиг урдах хүнээ худлаа үнсэж өөрсдийгөө түүн шиг догь харагдаж байгаа талаараа асууна. Мэдээж хариулт нь тэр болгон тийм байхгүй ч.
"Миний найз ч Жон Жонгүгийг бүр галзууруулчихжээ. Яаж тэр хүнийг ингэтэл нь өөрчилчхөв өө?"
Тэхёнд бусдын ярьдаг Жонгүг өөрийнх нь мэддэг Жонгүг хоёр эрс тэрс ялгаатай. Анхнаас нь л Жонгүг Тэхёныг нандигнаж харьцсаар ирсэн болохоор ч тэр үү, өөрийг нь харчхаад инээд алдаж, өөрт нь зориулж таатай үгс хэлсээр байгаад Жон Жонгүг бусдын дэргэд ч ийм байдаг байх аа гэсэн бодол Тэхёнд суучихсан юм.
Тийм болохоор л хүмүүс Жонгүгийн талаар ийм тийм гэж хэлэхэд эсэргүүцдэг. Үгүй дээ, тийм биш, уулна тийм юмсан, дандаа тэгдэггүй шд хааяа л гэж ирээд дандаа өмөөрөхийг нь яана.
Хичээл дуусаж Тэхён Жонгүгийг хайн сургууль тэнэсээр заалны урдхан түүнийг олж харах нь тэр. Ганцаараа байсангүй урд нь эгдүүтэй жижигхэн охин ч мөн байв.
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...