05

980 171 43
                                    

Юм бодолгүй заал руу орж ирэхэд багийхан нь бүгд бэлтгэлээ эхэлсэн байх ба дасгалжуулагч нь түүний нэрийг дуудсаар

"Жонгүг, хувцсаа солихгүй юу хийж байгаа юм! Бэлтгэл аль хэдийнээ эхэлчихсэн байгааг харахгүй байна уу!!"

Ким Тэхён зүрхэлж түүнийг бэлтгэлээс нь сатааруулж ээ? Хацраа хэлээрээ түлхсээр дургүйхэн бэлтгэлийн өрөөнд орж ирвэл түүний үнэр л гагцхүү үлдсэн байв. Аргагүй биз Жонгүг бэлтгэл нь орох хэвээрээ гэдгийг мэдчихвэл зүгээр орхихгүй нь лав.

Саяны байдлаас илүүтэй зүйл болвол гэхээс л дотор арзайж байна.

"Ёоооо! Сая юу болсон гээч!" чанга дуугаар орилсоор тэдний тайван байдлыг хормын дотор л үргээж Ким Тэхён орж ирэв.

"Дараа нь яръя. Биеэ халаа"

Ширүүхэн загнасанд Тэхён хошуугаа унжуулсаар том футболкынхоо үзүүрийг мушгин боосоор сунгалтаа хийж эхэллээ.

Тэхён Жонгүгт худлаа хэлсэн ч үнэхээр л том хамтлаг тун удахгүй ирж бүжгийн тулаан болно гэдэг нь үнэн. Яахав тэр зүгээр цагийг нь л буруу хэлчихсэн юм.

Жимин ам нээсээр "Бодвол Рүй л чамайг онилох байх даа"

"Баараг л... Сүүлд таарахад бүжиглэж байхдаа над руу хараад өгзгөө сэгсэрч ирээд л бараг шал долоогоод байсан уу, яасан-"

Хусог чангаар инээд алдсаар "Чам руу хандарсан л юм биш үү дээ?"

Хусогын хариунд Жимин толгой сэгсэрч "Хусог аа, өлөгчин өөрийнхөө төрөлд дуртай байхыг харж байсан юм уу?"

Тэхёны нүд томорч ирээд л чангаар дуу алдан

"Өүү, ширүүхэн байлаа, сайн залуу нь надтай хамт уусан юм байх өө, сүйд майд, над дээр ирж байсан шт"

Бэлтгэл дууссаны дараа өдөр болсон бүхий л явдал аа өнөө хоёртоо хэлэхэд мань хоёр ч мөн адил тархи нь хэсэг гацсанг нуух юун. Сагсаны тэмцээн л биш бол таг алга болчихдог нэгнийг тийм ширүүн зантайг мэдэхдээ Тэхёныг буруу зүйлээрээ л оролдож дээ хэмээгээд тэдний хов жив түүгээр эхэлсэн юм.

Нөхөрсөг тулаан гэх нэрэн доор бие биенээ урж тасдах гэж үзэлцдэг мөч ирэхэд Тэхён Жонгүгийн анги руу явж байлаа.

Хичээл дөнгөж завсарласанд Тэхён шууд л орон Жонгүгийн хөтөлсөөр зорьсон газар луугаа чирч эхлэх нь тэр.

"Хоёуланд нь ярих зүйл байгаа байх аа?"

Түүний асуултанд хариулахгүй байсанд Жонгүг алхаагаа зогсоон хөтлөх гараа татвал юун чирч явж байсан хүн өөрөө хөл алдан түүний цээжинд тулан ирэх аж.

"Ойлголоо, ойлголоо. Наадхыг чинь дараа яръя. Бүжгийн тулааныг минь үзнэ гэсэн биз дээ? Энэ удаад үнэхээр намайг хүлээж байгаа"

Нэгэнт л үзнэ гээд амлачихсан, юунд дургүйцэхэв Жонгүг илүү дутуу зүйл ярилгүйгээр түүнд хөтлүүлсээр зааланд орж ирлээ.

Хөтлөлцөөр орж ирэх тэднийг үл таних этгээд ажигласаар суух бол бусад нь тулааныг үзэхээс байж сууж ядан минут бүрд догшрох ажээ.

Тулаанаа багийн бүжгээр эхлэх ба сургууль Хусог болон Жиминийг төв өө болгожээ. Тэд өөрсдийнхөө үүргийг гайхалтайгаар биелүүлэх ч Жонгүгийн харц гагцхүү Тэхёныг л онилно.

Багийн бүжгэнд Тэхёны тал ялалт аван ийн 1-0 харьцаатай болов. Үүний дараагаас тэдний багийн хамгийн залуухан гишүүн гарч ирснээр жинхэнэ гал дүрэлзсэн тулаан одоо л эхэлж байна.

Эхний үед тэрээр ялагдал хүлээн 1-1 болсон агаад дараагийн үед Жимин гарахаар бие ээ халааж харагдана. Тийм ээ, вакингийн хаан Пак Жимин, түүний итгэл төгс харц, хурц хөдөлгөөнүүд нь эсрэг багийнхаа омгийг няц гишгэлэх шиг болж тэрээр багтаа удаах ялалтыг авчрах нь тэр.

"Хусог гарах уу?"

Жимины саналд Тэхён толгой сэгсэрсээр "Тэр манай багийн гол хөзөр шүү дээ, хамгийн сүүлд, одоо би гарсан нь дээр байх"

Түүний шийдэлд бүгд л зөвшөөрцгөөж, Тэхёны ээлж ирсэнд Жонгүг баяртайгаар суудлаасаа босон тэднийг хүрээлэн байх тойрогт орж ирлээ.

Хэн ч байсан хамаагүй гэх шиг нөгөө багаасаа нэр дурдсангүйд яг л төсөөлж байсан шиг харцаа дээш харсаар таамагласан нэгэн урд нь ирэн зогсов.

Рүй эхлэхээр болж багийн гишүүд нь сандал авчирхад бүгд л сандалтай бүжиг бүжиглэх нь дээ гэх хүлээлт үүссэн ч тэр зальтай гэгч нь жуумалзсаар өөрсдийг нь ажиглан зогсох Жонгүгийн шуунаас татан хоосон сандал дээр суулгах нь тэр.

Жонгүг руу харах болгондоо сээтгэнэсэн харцаар ирмэж байгаа түүнийг харахдаа л Тэхёны цус буцлаж эхэлсэн юм. Шүдээ зуусаар ая явж эхлэхтэй зэрэгцэн буржгар үсээ сэгсийлгэн удалгүй нэг талынхаа үсийг чихнийхээ араар хийгээд өөрийн том футболкынхоо үзүүрийг бэлхүүсээ барьтал мушгисаар чангахан гэгч нь боов.

Тэр бэлэн, Жонгүгийн өвөр дээр сууж увайгүйгээр хөдлөх Рүйг бяц дарахдаа бэлэн.

Hoi,hoi ta hed medej baigaachlan, idevhitei baigaal baiwl shine hesegee uguud l bainaa kk. Ugasaa draagin hesg der mnai hun bur zugeer suuhaargui haragdaj baigaazde haha🌝🌝

Kneel to me |VKWhere stories live. Discover now