"Жонгүг аа~"
Мина нулимсаа дуслуулсаар түүнийг өөртөө татан тэвэрч нүүрээ мөрөнд нь наах аж.
Тэгэхээр энэ бүхэн үнэн байх нь
Жонгүг түүний тэврэлтээс мултран Тэхён руу харж Мина руу нэг харсаар "Энд юу болоод байгаа юм?"
"Энэ бузар амьтан, давхар явалдагч!"
"Юу яриад байгаа юм? И Мина! Тайвшраад бүгдийг нь тодорхой яриадах"
Мина ихэр татсаар "Энэ-энэ новш... хүүхдүүд хамт агуулахын өрөө орохыг нь харсан, над руу бичлэг ч явуулсан! Бүжгийн тулаан болдог өдөр ч... з-заалнаас гарч байхыг нь харсан. С-сонин санагдаад очиж үзэхэд Тэхён ч гэсэн тэнд.... Ким Тэхён гэсэн энгэрийн тэмдэг ч гэсэн түүний гэрт байсан-"
Жонгүг санаа алдсаар Минаг орхин Тэхёны өмнө ирвээс Тэхён харцаа газраас нэг ч холдуулсангүй. Нулимсаа олонд харуулмааргүй байсан юм. Хүчирхэг төрхөө авч үлдэхийг хичээж буй нь энэ байлаа.
"Тэхён...?"
Жонгүг зөөлхөн гарыг нь атган авбал Тэхён хүчтэйхэн саваад зөвхөн түүнд л сонсогдохоор шивнэх аж.
"Ж-Жонгүг, нүднээс арил..!"
Эргэж хараад явах гэсэнд Жонгүг гараас нь зуурсаар түүнийг байранд нь дахин авчирж хүчээр шахуу өөр лүүгээ харуулах нь тэр. Нулимс нь дүүрч урсгахгүйг хичээх түүний энэ төрх сэтгэл өвтгөм харагдана.
Жонгүг хацрыг нь илбэж, духыг нь үнэрлэсээр "Амлаж байна, энэ бүхэн бүгд буруу ойлголт... Би бүгдийг нь залруулна"
Түүнийг аргадах Жонгүг бүгдийнх нь амыг ангайлгаж орхисон байлаа.
"ЖОН ЖОНГҮГ! Яаж миний нүдэн дээр түүнийг аргадаж чадаж байна аа-"
"ХАРААЛ ИДСЭН ЧИНИЙ ЯРИАД БАЙГАА ХҮН ЧИНЬ БИ! И МИНА, БИ ГЭЖ БАЙНА!"
Түүний энэ давшуу хоолойг сургуулийнхан нь бараг анх удаа л сонсож байгаа байх, найзууд нь ч мөн адил.
"Новш гэж! Чиний яриад байгаа Тэхёнтай байсан хүн чинь би гэж байна! Новш! Новш! Новш! Жон Жэхён биш! Би!"
Жонгүг хөмсгөө хүчтэйхэн үрсээр "Наад цамцыг чинь Жэхёнаас зээлсэн юм. Энгэрийн тэмдэг нь ч минийх, бурхан минь гэж!"
Тэрээр нэг гараараа Тэхёныг хөтөлсөн байх агаад өөрийг нь атгах гар эелдэг байсан ч амнаас нь урсах үг ширүүн бас ууртай байлаа.
"Чиний хогийн бодлогогүй зангаас болоод ийм болж байна. Новшийн хартай зангийнхаа хорыг бусдад тараахаасаа өмнө найз залуудаа хэлж бай!"
"Жонгүг, тийм- бишээ, би-"
Өөрийнх нь бодсон бүхэн худлаа байсанд Мина ч самгардах ажээ.
"Жонгүг, намайг уучлаарай-"
"Чиний уучлалт шиг хэрэггүй зүйл энд алга, дараа нь яриатай шүү"
Жонгүг Тэхёныг хөтөлсөөр сургуулийн арын талбайд ирж, нулимсыг нь арчсаар янз бүрийн зүйл ярих ч тэрээр ганц ч үг ган хийсэнгүй.
"Өчигдөр шөнө Жэхёнтой тоглохоор явсан юм аа. Авч явна гээд нэрийн тэмдгийг чинь ил гаргачихаад... мартаад явчихжээ"
Өнөөдрийн Жон Жонгүг, үнэхээр хүлцэнгүй бас найрсаг байна.
"М-мартаад л явах байсан юм бол... яах гэж авсан юм"
Үнэхээр тийм ч онц зүйл биш атал, энүүхнээс болоод ийм байдалд орсондоо Тэхён Жонгүгийг харааж байсан юм.
"Тийм биш ээ, үнэхээр... үнэхээр Жэхён гэнэт л ээж нь ирлээ гээд намайг хөөчихсөн юм аа. Ээжээсээ үхтлээ айдаг болохоор би бүр хөл нүцгэн гэрээс нь гарсан гээд л бод"
Хальтхан толгой дохиод л цаашаа юм ярьсангүй. Үргэлж хүчирхэг бардам харагддаг түүн шиг нэгэн ганхаж байсанд Жонгүг яаж аргадах аа мэдэхгүй байлаа.
Түүний бодож олсон ганц арга, хорвоогийн хамгийн тэнэг арга!
Шарыг нь малтах
"Миний мэдэх Ким Тэхён ийм жижигхэн үл ойлголцолд ингэтлээ уйлж доошоо орох ч гэж дээ! Хэзээ ийм байсан юм. Чамайг алгадвал чи зөрүүлээд цохидог тийм хүн биз дээ-"
Үгээ дуусгаж амжилгүй саяхан уйлхаа больсон залуугийн нүднээс том том дусал урсаж байхыг олж харах нь тэр.
"Тэхён аа..."
Тэхён өөрийг нь тэврэх түүнийг түлхэн босч сургуулийн зүг хурдан алхаж эхэлхэд Жонгүг ганц том гишгээд л бариад авав.
"Тэнэг новш! Энэ бүхэн чамаас л болж байгаа юм. Чи анхнаасаа нэрийн тэмдгийг минь тэнд үлдээгээгүй бол- анхнаасаа л түүний цамцыг аваагүй бол- би хараал идсэн ийм айдас мэдрэхгүй, зүрх минь чамаас болж чичрэхгүй байсан гэж байна. Чамайг хараал идэг!"
Өөр хүнийх бол? гэх тэнэг бодол тээхгүй байсан юм. Хэн нэгнийх болчихвол яах вэ гэх айдас хурахгүй байсан юм.
ta hedig huurhun murgulduulev gegej meged
Bi bur mundag yumaa🌝 ta hedig shunu bodoj honuulahgu shine hesgee uguj baina sht, baaarg double up tee kk, Ene heseg mun umnuh hesg maani hoyla zaasn toond hurevees shine hesgee avj bolnoo ta nar xoxo❤️
Draginh +110v, 50c
YOU ARE READING
Kneel to me |VK
FanficЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...